АНУ Кубын эсрэг хоригоо улам чангатгав. Шинэ хориг арлын аялал жуулчлалын салбарт хүчтэй цохилт болно гэж таамаглаж байна. Америк жуулчдыг Кубын Засгийн газрын мэдлийн зочид буудлуудад буухыг хориглосны зэрэгцээ тэндээс навчин тамхи, согтуулах ундаа худалдан авахгүй байхыг сануулж байна.
"Өнөөдөр бид Кубын ард түмэнтэй эв санаа нэгтэйгээ, коммунизмын хар хүчийг эрх чөлөө ялна гэсэн бат итгэлтэй гэдгээ илэрхийлж байна” хэмээн Цагаан ордны эзэн мэдэгдлээ.
Үүний хариуд Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель твиттертээ "Кубын ард түмэн өөрийн тусгаар тогтнолоос хэзээ ч татгалзахгүй. АНУ-ын харгис, гэмт хэрэгт бодлогыг ялан дийлнэ" гэж бичжээ.
"Тэд бидэнд цохилт өгөн хоол хүнс авах мөнгөгүй болгоно гэж бодож байна. Бид хүчтэй, бид тэсэн туулна” гэж нутгийн нэгэн эмэгтэй ярив. Америкийн хэвлэлийн мэдээгээр шинэ хориг арга хэмжээ нь сонгуулиар Флоридагийн сонгогчдыг татах гэсэн Трампын оролдлого аж.
Эх сурвалж: eagle.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна