БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нутаг нэгтэн нь Шар тэнгист амь насаа алдсантай холбогдуулан БНСУ-ын иргэдээс уучлал хүсжээ. Энэ тухай "Yonhap" агентлаг БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллээс иш татан уламжилсан байна.
“Энэ явдалд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Өмнөд Солонгосын ахан дүүс ямар их урам хугарсныг маш их гэмших сэтгэлээр бодож байна” гэж Ким Жөн Ун захидалдаа дурдсан байна. БНСУ-ын эрх баригчдын хүлээн авсан захидалд мөн БНАСАУ ийм "жигшүүрт хэрэг" дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ баталжээ.
“Yonhap” агентлагийн мэдээлж буйгаар, Умард Солонгосын тал усан нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн Өмнөд Солонгосын иргэн рүү 10 гаруй удаа буудаж, дараа нь түүнийг завьтай нь хамт шатаасныг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ долоо хоногт БНСУ-ын Далай, загасны аж ахуйн яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг Умард Солонгосын хилчид буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж өмнөдийн цэргийнхэн пүрэв гарагт мэдээлсэн юм.
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын тал коронавирусний халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын эрх баригчдын баталсан хорио цээрийн журмын дагуу ийм арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна