Манай эрх баригчид, төрийн толгойд суусан эрхмүүд үгсэн хуйвалдаж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэдэг асуудал өнөө хүртэл яригдсаар ирсэн. Тэгвэл түүний хүү Э.Батшугарыг хүртэл тагнаж, чагнаж байсан баримтыг WikiLeaks задруулсныг IKON.MN сайт өнөөдөр мэдээллээ.
WikiLeaks бол Австралийн иргэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан мэдээллийн сайт юм. Энэ сайт 2006 оноос хойш дэлхийн улс орнуудын төр, засгийн нууц бичиг баримтуудыг дэлгэх болсноор анхаарлын төвд орж ирсэн.
Тэдгээр баримтууд дотор нь Монгол Улсын Засгийн газартай холбоотой мэдээллүүд ч гарах болсон.
Тэгвэл WikiLeaks-ийн баримтыг эш болгож IKON.MN сайт мэдээлэхдээ
“Монголын эрх баригчид Италийн кибер тагнуулын Hacking Team компанийн бүтээгдэхүүнийг ашиглан хувь хүний компьютерт нууцаар нэвтэрч, мэдээлэл цуглуулдаг нь батлагдсан. Монголын Авлигатай тэмцэх газар болон Hacking Team компанийн хооронд тагнуулын программыг ашиглахад гарч буй техникийн алдааны талаар хэдэн зуун имэйл солилцсон байдаг. Тэдгээр имэйлүүд нь хэн гэдэг хүнийг тагнаж байгаагаа нууцалж, зөвхөн “хэрэглэгчийн дугаар” (user’s no) ашиглан харилцдаг байжээ.
Харин ганцхан тохиолдолд Авлигатай Тэмцэх Газрын ажилтан санамсаргүй “batshugar” нэртэй компьютерт тагнуулын программ суулгахад ямар алдаа гарч байгаа талаар Италийн мэргэжилтнүүдэд мэдээлж, техникийн тусламж хүссэн байна. Эндээс харвал Авлигатай Тэмцэх Газар 2013 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсан бололтой” гэжээ.
Тэгэхээр Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хянаж цагдаад зогсохгүй, хүүг нь ч бас байнга ангуучилж байдаг нь үүгээр батлагдаж байна.
Эх сурвалж: www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
43.242.242.180
Одоо л ил болж байгаа болохоос биш манайд байсан, байгаа асуудал. Англи хэлтэй бол WikiLeaks сайтруу орж Монголтой холбоотой өчнөөн сонирхолтой баримтыг уншвал зөндөө байгаа,
Хариулах66.181.161.123
Сонгуулийн сурталчилгаа юм уу????
Хариулах73.15.12.200
WikiLeaks deerhi eh medeelel ni haana bn?
Хариулах66.181.187.247
Нусан бууг юунд нь тагнадгийн
Хариулах66.181.161.123
Үнэн
192.82.71.19
Худлаа байлгүй дээ! Ажил ч хийхгүй байгаа хүнийг юуг нь тагнадаг юм. ТВ-9 гэж байнга Төр засаг абил төрөл муулаастай балай ТВ болждээ. Мэдээ гэхэд л байнгын мужлалт гүтгэлэг! Тэр нэг мэдээний хүүхэн гэж ... Муулах тусмаа л хүмүүсийн дургүй хүргэдэгийг мэддэггүй л юм байхдаа.
Хариулах66.181.161.86
Мэдлэг мэдээлэл хоосон нөхөр байна даа
103.26.193.186
Энэ нийгэм чинь ямар аймшигтай болчихсон вм бэ? Нөгөө яриад бхйдаг хүний эрх чинь яачихваа. Ингэж бие бинийгээ учир битүүлгээр тагнаж, чагнаж яг яах зорилго агуулаад байгаа юм
Хариулах202.9.40.5
яс хаяж эвдэрлэцүүлэх гэсэн атгаг санаатай хоосон толгойнууд аминдаа ерөнхийлөгч байсан хүний хүүхэд лаг том гэж бодчихжээ.ёстой л эрдэм боловсролгүй эргүү тэнэг юм л ийм юм бичвэл нэрд гарна гэж горьджээ.ямар ч мэдлэг алгаа.тэр хүүхдээр ёстой яах вэ дээ.хүн үнэмшихгүй нохой шиншихгүй юм бичиж хүн амьтан бүү үймүүлж бай тэнэгээ
Хариулах188.242.45.204
Монгол ундэс угсаатай болгоныг буруутгах ямар нэг хэруулийн бай болгох ажиллагаа явагдаж байгаа бодит жишээ нь :ХЭГ-ын дарга сайдыг тагнах ажиллагаа олонч муу юм илуурж байгаад дургуйцсэн эсрэг талын ажиллагаа шуудээ.
Хариулах