News paparazzi: Сураггүй болсон БНСУ-ын иргэнийг Умард Солонгост буудан хөнөөжээ

Moderator
2020/09/24

Умард Солонгосын хилээс холгүй алга болсон БНСУ-ын Далай, загас агнуурын яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг БНАСАУ-д буудаж хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ.

“Манай цэргийнхэн энэ харгис үйлдлийг эрс зэмлэн буруушааж байгаа бөгөөд тайлбар өгч, буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхийг уриалж байна" гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тус яамныхан БНСУ-ын иргэн зугтах гэж байгаад БНАСАУ-ын нутаг дэвсгэрт амиа алдсан гэж үзэж байгаа аж.

Өмнөд Солонгосын уг иргэн өнгөрсөн даваа гарагт хоёр Солонгосыг заагладаг далайн хилийн шугамаас урагш 10 км зайд  моторт завиар шалгалт хийж байхдаа алга болсон байна. Хамт ажилладаг хүмүүс нь тэр өдрөө түүнийг алга болсныг эргийн хамгаалалтын албанд мэдэгдэж, тэнгисийн болон агаарын техникийг оролцуулан эрлийн ажлыг эхлүүлжээ. Өмнөд Солонгосын Цэргийн тагнуулын албаны мэдээлснээр, түүний цогцос мягмар гарагт БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хамаарах уснаас олдсон бөгөөд уг хэрэг Бага Ёнпхён арлын ойролцоо болсон байна.


Ж.Бат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна