News paparazzi: Баян-Өлгийд сураггүй болсон 15 аялагчыг олж, уулнаас буулгажээ

Moderator
2020/09/24

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын Ерөнхийлөгчийн овоо буюу Тахилгын овоо гэдэг газарт аялж явсан хүмүүс гацжээ. 

Гурван автомашинтай 15 аялагч замд явсан ба хүчтэй цасан шуурганы улмаас зам хаагдаж, уулнаас буух боломжгүй болсон тул холбогдох байгууллагуудад дуудлага өгсөн байна. 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  өчигдөр (2020.09.23) 17:20 цагаас дуудлага хүлээн авсан даруйдаа замд гарчээ. Улмаар аялагчидтай 20:40 цагийн үед холбогдоход хүмүүсийн биеийн байдал хэвийн, цас орохоо больсон гэж хэлсэн аж. 

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн  01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж хоноглон, өнөөдөр 07:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Улмаар 12.00 цагийн үед аялагчдыг олж, уулнаас буулгажээ. 15 хүний биеийн байдал хэвийн байгаа талаар Онцгой байдлын албаныхан мэдээллээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.39
    2020/09/26

    Амьд олдсон бол ашгүй дээ

    Хариулах
  • 203.217.139.243
    2020/09/24

    Уул хаданд гарч хийморио сэргээж байна гэх нэрийдлээр бөөн бөөнөөрөө хад ууланд авирч, энд тэнд очиж эрсдэж байдгаа болимоор юм.

    Хариулах