Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хорооллын зүүн талд өчигдөр шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, мерседэс бенз загварын суудлын автомашин, хово загварын ачааны автомашины араас мөргөсөнөөс суудлын автомашины жолооч 18 настай эрэгтэй Д төмөр хийцэнд хавчуулагдан нас баржээ. Нийслэлийн ОБГ-ын алба хаагчид талийгаачийн цогцсыг 13 минут ажиллан гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Өвөрхангай аймгийн Тарагт суманд өчигдөр 19.00 цагийн үед 32 настай сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй үхэртээ яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь мөн өдрийн 22.25 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Түүнчлэн ОБЕГ-аас Булган аймгийн Сэлэнгэ суманд есдүгээр сарын 14-ны өдөр самар түүж яваад сураггүй алга болсон 59 настай эмэгтэй Л-ийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.112
Хурдтай явсан машины урдуур орж тормослоо биз
Хариулах