Сүүлийн үед нийгмийг донсолгосон аймшигт мэдээ мэдээллүүд огтхон ч тасрахгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл саяхан дахин нэг харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 22-нд Баянгол дүүргийн 10-р хороонд байрлах нэгэн байрны дээвэр дээрээс 14 настай Н гэгч охин үсэрч, амиа хорлосон байдалтай олджээ. Охин өндрөөс үсэрсэнийхээ дараа ГССҮТ-д яаралтай хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээврээс унасан охины хөлийн дунд чөмөг хугарч, нуруу нь хүнд гэмтсэн бөгөөд “Охин унахдаа хөлөөрөө унасан учир хөл нь хугарч, харахаас нүд хальтрам байсан” гэж хэлж байжээ.
Мөн тухайн байрны оршин суугчдын мэдээлснээр “Тийм хэрэг гарсан гэсэн. Бид нүдээр бол хараагүй. Гэхдээ энэ тухай байрны хүүхдүүд их шуугиж байсан” гэсэн бөгөөд харин уг охиныг танина гэх нэгэн охин “Манай сургуулийн нөгөө ангийн охин. Амиа хорлохоор дээвэр лүү ганцаараа гарсан гэсэн” гэж хэлсэн байна. Одоогоор энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ талаар нарийн мэдээллийг өгөх боломжгүй гэж мэдэгджээ.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.45
ta nar nariin shirion uchiriin oloogui baij bitgii ingej bagshiin hurtel buruutad baigaach niigem n iim bn shde har joohnoro uerhj nohorlj bn heterhii zambaraagui baina zaluuchuud n joohn ohiduudig sonirhoj baina osvor nasan deere baiga bytshan ohiduudig baigaa bolgoj baina nutsar huchirhiilj baina 14hon nastai ohin shimuultsen gertee orj irlee aav eej yu gj bodhuu bodood uz hench ter ohiniig iim baidald hurghd noloolsiin ta nar medehguishdee
Хариулах66.181.161.27
Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй. Ангийнх нь охид, хөвгүүд, ар гэрийг нь сайн шалгах хэрэгтэй.
Хариулах64.119.20.86
Багш нар маш арчаагүй болжээ! Хичээл зөасан болоод алга болдог. Хүүхдэд хайргүй новшнууд
Хариулах66.181.161.124
Багш ямар хамаатай юм, эцэг эх нь чухал үүрэгтэй
202.131.238.158
тэд ч бас ар гэртэй , амьдралтай л даа
122.201.22.149
Hooy geriin hvmvvjil goln
106.102.128.196
Ajilguidel yduurlaas bolood bayn yduugiin ylgaa ih bolson uunees uudeltei gaduurhal ohidiig iim baidald hurgesen baih..
Хариулах66.181.161.90
Сүүлийн үед ангыхан болоод сургуулын хүүхэдүүд багш нарын буруу зан харицаа нэг нэгнээ дарамталж гадуурхдаг байдалаас болоод хүүхэдүүд их сэтгэлийн дарамттай явцгаадаг мөн түүнээсээ болоод ийм үйлдэл хийх явдал их байх шиг байгаан эх эцэг гэр орныхондоо хэлж чадахгүй ангыхаа хүүхэдүүдын гадуурхал доромжилолыг ангыхаа багшид хэлхээр багш нь тоодогүй сэтгэл санааг нь засах байтугай ангыхан хүүхэдүүдын дэргэд элдвээр хэлж загнаж зандарч доромжилдог энэ охинд бас ийм л дарамт шахалт гадуурхалт байсан байх түүнээс биш эх эцэг ээ өнчирүүлнэ амиа хорлох тэнэг хүн энэ хорвоод байхгүй биз дээ анги хамт олон багш нарын сайн байцаах л хэрэгтэй дээ ийм зүйлыг нэг шалгасан болоод зүгээр өнгөрч яавч болохгүй
Хариулах66.181.161.124
Битгий худлаа юм таамаглаж бай
66.181.161.30
Хэзээний мэдээ вэ? Мэдээ мэдээлэлээ тодорхой , он сар өдөртэй оруулаач!!! Хөөрхий охин.
Хариулах202.126.90.62
ene sariin 22nd gsen bn shd niitl bichsen on sar udruu haraach!!!