Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгджээ. Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж, судлах ажлын хэсгийг ЦЕГ-аас байгуулсан байна.
Тэгвэл энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс охин удаан хугацаанд хүчирхийллийн золиос болсон байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Энэ асуудалтай холбоотойгоор хэд хэдэн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн хамтарсан багуудын үйл ажиллагаа хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг цаашид уялдуулах шаардлага бий.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэлд дарга нь төвлөрүүлж зарцуулах нь зөв, буруу эсэхийг одоо шийдэх ёстой. Энэ мөнгөөр гадагшаа томилолтод явдаг, машин худалдаж авдаг зэрэг асуудлыг эргэж харах цаг нь болсон.
Торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан бий. Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчлөлтийг хийхээр ярьж байна. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна" гэлээ.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.55.188.43
Tsagdaadaa l duudlaga egsen hunii neriig ter yragchin.arhichingaa saa nuutsalj bai.eersdee bol buren burtgeljuulj bai.gedeg zarchim bariul.Hershuud duugarch chadajgui bga Tsagdaa gj been daramt bdg bolhoor.
Хариулах66.181.161.45
hariutslagaaa tootsoldoo hashaandaa harvaad unaad tarchj baigaa huniig emch irj uzes arhini hordlogo tasrad unchij ged gert n oruulchad gamtsaarang n hayad yavsan ter odor turgen tuslamj uzuulsen bol odiid minii ah esen mend baih baisan shuu
Хариулах122.201.22.149
Цагдаагийн тоогоо нэмээч
Хариулах122.201.22.149
Өөрөө тэнэг хууль гаргачихаад жүжиглэхэээ боль
Хариулах103.212.117.96
Harin th ooroo huuhdiin esreg gaj huuli sanaachildag bizdee salbariin said ch bas muu ajilladag
202.55.188.35
Tsagdaagaa l sain ajillluul.Heden jiliin emne ZU alga bolson ohinii ereliig ZU tsagdaa mash muu ajillasan.Hench hynalt taviagui.
Хариулах192.82.76.226
Хүүхдийн аминд хүрсэн алуурчдад цаазын ял үйлчлэх ёстой
Хариулах66.181.161.58
А тэгээд төсвөөс цалин аваад зүгээр суугаад хөзөр тоглоод бдаг гарууд их шүү
Хариулах203.91.115.37
Хэсгийн Цагдаа нар үнэхээр их ажилтай хооллох ч завгүй хүмүүс харин тэр Бздт 1~3 цагдаагийн тасаг байгаа юу хийдэг нь мэдэхгүй хоорохдоо зөрж хөлхсөн хүмүүс байдаг юм билээ чдаж тэднийг 7 хоногт 1удаа гэр хороолллр эргүүл гаргаэ байвал бол моор
Хариулах202.9.40.157
Ter eejiig ni neg olood uulzaad survaljlaga avaadhaachee. Neg harii . Sonsii .. ymar hun bn.
Хариулах203.91.115.54
Tiishde
106.102.11.169
Yg zuv