News paparazzi: Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар согтуудаа цагдаа нарыг зодож танхайрсан уу

Moderator
2020/09/23

Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар гэгч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг нэг сайхан танхай этгээд байна.

Тэрээр хэдэн жилийн өмнө аймгийнхаа ИТХ-ын дарга С.Буджав гэдэг залууг зодож гэмтэл учруулж байсан удаатай бөгөөд энэ хэргээрээ С.Сүхбаатар шүүх цагдаагаар явж мөнгө цаас өгч салж байсан түүхтэй юм байна.

Мөн 2018 онд сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан "Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ жил” дээр мөн агсам тавьж, ИТХ-ын ажлын албаны ажилтан Ш.Оюун гэдэг эмэгтэйн /57 настай/ толгой руу шампанск дарсны шилээр цохиж гэмтээж байсан ба тухайн үед С.Сүхбаатар хариуцлагаас мултрахын тулд хохирогч эмэгтэйд мөнгө болон албан тушаал амлаж амыг нь таглаж байжээ.

Түүнчлэн С.Сүхбаатар нь өнгөрсөн 7-р сард согтуугаар машин жолоодож байхдаа эргүүлийн цагдаа өөрийг нь зогсоох гэхэд зугтааж байгаад байгууллагын брожур мөргөж зогсоход цагдаа ирж үнэмлэхээ шалгуулна уу гэхэд “Би та нарт шалгуулахгүй” гэж шууд бууж ирэн танхайрч байсан байна.

Үүний дараа тэрээр төрийн цагдаагийн өөдөөс ам хэлээр доромжилж, албан тушаалаараа сүрдүүлж, бусад  цагдаа нарыг ирэхэд мөн л доромжилж, дайрч, давшилж, гарчээ.

Төд удалгүй том цолтой цагдаа ирж “Ахаа та болилдоо” гэж хэлэн байж, түүнийг цагдаагийн хэлтэс рүү авч явахдаа өөрөөр /согтуу хүнээр/ нь машиныг нь бариулж хөдөлж байжээ.

Тийм болохоор С.Сүхбаатар гэгч энэ танхай этгээдийн талаар Дундговь аймгийн цагдаагийн газар анхаарлаа хандуулж,  энэ нөхөрт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. 

https://www.facebook.com/Today... Энд дарж үзнэ үү


Ж.Бат


Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2020/10/03

    Хичнээн боловсролтой байгаад ч адгуус шиг ааш гаргаж бгаа хүнийг хэн үнэлж хүндлэх билээ дээ үнэн бөгөөд бодит явдлыг хэлж бхад өмөөрөөд бгаа хүмүүс 1 тэрэгний дугуйнууд бхаа шил шидэж гэмтээсэн нь үнэн шүү дээ

    Хариулах
  • 103.57.95.23
    2020/09/25

    Энэ Сүхээ чинь монголд цөөхөн эрдэмтдийн нэг хүн шүү дээ. Эрдэмтэй хүн даруу энэ бол гүжирдлэгэ байх

    Хариулах
  • 64.119.20.253
    2020/09/25

    Согтуу хүнийг номхотгож чадахгүй бол ямар цагдаа гэдгийм.

    Хариулах
  • 66.181.161.12
    2020/09/25

    Энэ даварсан ацийг ажилаас нь халж шоронд явуулаач юу хийдэг яадаг том атман бээ

    Хариулах
  • 66.181.161.27
    2020/09/24

    Энэ бол яг болсон үнэн шүү. Нуугаад л өнгөрдөг асуудлаа хаа хаанаа болих хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.90.129
    2020/09/24

    Дундговийн нэрийг бузарласан иймэрхүү ,,жижиг''гарууд аймгийг удирдсан цагт манай нутаг хөгжихгүй,хууль зөрчөөд байхад нь арга хэмжээ авч чадахгүй байгаа цагдаагийн удирдлага гэж арчаагүй...

    Хариулах
  • 202.9.46.152
    2020/09/24

    Ийм увайгүй гүтгэлгээ зогсоо! Сонгууль дөхөөд архи уудаггүй хүнийг архичин долоо чин болгочихож!!!!

    Хариулах
  • 202.126.90.129
    2020/09/24

    Үүнээс гадна өөр олон асуудал бий.Цагдаагийн дарга ӨМ-иос ирсэн нөхөр Сүхбаатарын долдой.Ёстой л таарсан таар шуудайнууд.Энэ ,,жижиг''хүнийг аймгийн ИТХ.ын төлөөлөгчөөр дахин сонгож нутаг усныхаа нэр хүндийг шавартай хутгуулж,орон даяар муу хэлүүлмээргүй л байна даа,

    Хариулах
  • 66.181.161.74
    2020/09/24

    Дундговийнханы сонголт ийм зүйлд дуртай хүмүүс ихтэй л дээ

    Хариулах
  • 202.126.89.96
    2020/09/24

    Ингэж гүтгэж болохгүй л дээ, сүхээ шиг өндөр боловсролтой дарга 21 аймаг байтугай хотын захиргаанд бхгүй

    Хариулах
    • 27.123.213.78
      2020/09/26

      Дээрх үнэн шүү дээ. Булавч бултай нь даравч дардана ч гэгчээр эмэгтэй хүн архины шилээр тархийг хага цохисон, Буджавыг зодсон бүгд үнэн шүү дээ

    • 121.66.118.170
      2020/09/24

      Хахаха хуцна биз

  • 202.9.40.63
    2020/09/23

    Дундговийн цагдаагийнхан арчаагүй сүгнүүд байна ш дээ.Хүн зодоход өршөөнө,архидан согтуурч машин барихад нь өршөөнө.Дундговийн цагдаа ямар үүрэгтэй байгууллага вэ???

    Хариулах
    • 27.123.213.78
      2020/09/28

      Жирийн иргэнд бол цагдаа ах нар жинхэнэ бяраа үзүүлнэ ш дээ. Аль хэдийн хүчэнр чирч аваачаад хорьчихсон баахан зүйл анги уншаад ачна даа хөөрхий зайлуул

  • 66.181.161.73
    2020/09/23

    хөлдүү гарууд бналээ тэр аяаараа

    Хариулах
  • 202.126.88.191
    2020/09/23

    Дундговийнхонд иймэрхүү гөлөгүүд байхад болно

    Хариулах
  • 202.179.21.217
    2020/09/23

    Түргэн ажлаас нь хал хал хал шаардаж байна

    Хариулах
  • 202.179.21.217
    2020/09/23

    Ийм тэнэг хүн гэж байх уу

    Хариулах
  • 139.5.218.97
    2020/09/23

    Овоо бяр нь амтагдсан гар байна даа.

    Хариулах
  • 103.229.121.81
    2020/09/23

    Ингэж гонгинж байхаар байдөг газар луу нь явуулаач

    Хариулах
  • 66.181.161.116
    2020/09/23

    Намын нэрээр,хахуулиар гарч ирсэн архичин.архины донтолттой .зэрлэг.тан хай этгээд байна шүү дээ,ийм этгээд яагаад үйлдсэн танхай балмад хэрэгтээ хариуцлага хүлээдэггүй юм,Дундговийн хууль хяналтын байгууллага анхаарч энэ хүнийг шалгах,ИТХ ын гишүүд гишүүн.даргаас нь огцруулаач.гэртээ ч хүчирхийлэгч байгаа.

    Хариулах
  • 66.181.161.99
    2020/09/23

    Овоо муу гар вэ

    Хариулах