News paparazzi: ​Бүлэглэн хулгай, дээрэм хийдэг хоёр хүүхдийг баривчилжээ

Moderator
2020/09/23

Насанд хүрээгүй этгээдүүд болох 16 настай Т, 17 настай Т нар хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, урьдчилсан байдлаар  нийт 20 удаагийн гэмт хэрэг үйлджээ. Тэднийг Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд орогнож байхад нь  НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид илрүүлэн, баривчилсан байна. Эдгээр насанд хүрээгүй этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр хэд хэдэн удаа эрүүгийн хариуцлагаар татагдаж байсан бөгөөд тэд хулгайлж, дээрэмдсэн эд зүйлсээ “Нарантуул”, “Хархорин” зах зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудаар зарж борлуулдаг байсан нь тогтоогджээ.


Ж.Батдорж  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна