News paparazzi: ​Иргэн П.Энхтөгсийг цагдаагийн байгууллагаас дарамталсан уу

Moderator
16 цаг 48 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, дээрх аймгуудад явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцсан билээ.

Ерөнхий сайд буцах замдаа Дархан-Уул аймгаас өдрийн галт тэргэнд суусан бөгөөд үүнээс үүдээд тухайн үед явж байсан зорчигчдын явах цагт нь өөрчлөлт орсон, иргэд олон түмэн галт тэрэгний өртөөн дээр олон цаг хүлээсэн гэх шүүмжлэл гарч эхлээд байгаа юм.

Харин энэ үеэр иргэн П.Энхтөгс цагдаа нарт торгуулсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тараад байгаа бөгөөд учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Ерөнхий сайд Хүрэлсүх Дарханы вагоныг 2 цаг саатуулснаас болж гэнэт хөдөлсөн вагон руугаа амжих гэж гүйсэн намайг цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлсэнгүй гэж 250 мянгаар торголоо. Ийм новшийн зүйл ч байх гэж” хэмээн бичжээ.   

Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр “Иргэн П.Энхтөгс нь Дарханаас Улаанбаатар явах өдрийн 14:00 цагийн галт тэрэгний билеттэй байсан бөгөөд түүнийг явахаар иртэл Ерөнхий сайд өмнөх галт тэргээр явсан учраас ойрхон явж болохгүй гээд галт тэргээр явах гэж байсан бүх хүмүүсийг хоёр цаг хүлээлгэсэн ба харин галт тэрэг 16:10 цагт хөдөлнө гэсэн байсан ч, 16:00 цагт гэнэт хөдөлсөн байна.

Тэгээд тухайн үед иргэн  П.Энхтөгс сандарсандаа галт тэргэндээ суух гээд араас нь гүйж байтал хоёр цагдаа “чи боль, саатуулан шалгах байр луу яв” гэжээ. Тэгэхээр нь тэрээр “галт тэрэгнээсээ хоцрох гээд байна. Наадах руу чинь орж яадаг юм” гэж уцаарлангуй хэлсэн аж.

Гэтэл цагдаагийн албан хаагч түүний гадуур хувцаснаас чирч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу цагдаагийн  албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 250 мянган төгрөгөөр торгосон бөгөөд тэрээр галт тэргэндээ ч сууж чадалгүй,  торгуулсан байна. Харин иргэн П.Энхтөгс энэ талаар өөрийн цахим хуудсан дээрээ бичтэл, цагдаагаас “Торгуулийн хуудсыг олон нийтэд тавих нь буруу, үүнийгээ устга” гэсэн шаардлага тавьжээ.

Ж.Бат


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.101
    2020/09/24

    Хүрэлсүх хохирлыг барагдуулах хэрэгтэй. Ард түмэн бид чинь улам ядуурч бна, амьдрал хүнд бна

    Хариулах
  • 103.212.117.63
    2020/09/23

    Муу ллрын цагдах

    Хариулах
  • 192.82.69.174
    2020/09/22

    Эрийн муу цагдаа гэхэд үнэмшдэггүй байж билээ

    Хариулах
  • 192.82.74.199
    2020/09/22

    ХҮҮК ард түмэн намайг хамгаалнагээдл хамгаалагчдаа хөөгөөд байсан цаг үeчинь сонгуулийн өмнөхөн байсан байхаа. Одоо болохлоор арт түмнээсээ зай барьж хамгахлагч болон цагдаа нараараа тиргэдээ дарамтлуулж байр шив. Шинэ үeийн хаан вагоноор заларч байжээ

    Хариулах
  • 202.126.89.23
    8 цагийн өмнө

    Цагдаа нар нэг иймэрхүү л байгаа юмдаа Сад гэж жоохон охин зодуулаад үхэж байхад тийм ажлаа сайн хийхгүй иймэрхүү хөнгөн ажлаа л сүртэй гэгч нь хиййх юм даа

    Хариулах
  • 66.181.183.58
    11 цагийн өмнө

    Hurelsuhtei neg vagond suuhaar yaah um b korona tusahuu

    Хариулах
  • 192.82.69.245
    12 цагийн өмнө

    Бадарчин явсан газар балагтай Батган суусан газар баастай гэгч нь болжээ

    Хариулах
  • 202.9.46.246
    12 цагийн өмнө

    Цагдаа хог шаарнуудаар дүүрсэн ба хүнлэг хүмүүс цагдаад үгүй болсон цагдаатай ямар эмэгтэычүүд суудаг байнаа эцэг эхииг нь ч зодож дээрлэхэж байгаа даа чааваас

    Хариулах
  • 150.129.143.102
    12 цагийн өмнө

    Бадарчин явсан газар балагтай Сүрсүхийг байгаа цагт ард түмэн нар үзэхгүй

    Хариулах
  • 66.181.161.25
    14 цагийн өмнө

    omg

    Хариулах
  • 202.126.89.133
    15 цагийн өмнө

    Hurelsuh, tsagdaa mai shuu muu .... yumnuud

    Хариулах
  • 103.57.92.14
    15 цагийн өмнө

    Hurelsuh gej gaitai har sug bn aa uhsenee hiij end tend ochij ard tumend gai bolood yavaad bgaa um bee

    Хариулах