Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаандаа өчигдөр /2020.09.20/ ялалт байгуулж, Монгол түмний бахархлыг төрүүллээ. Ингэснээр тэрээр “WBC” холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болж байгаа юм. Түүний өрсөлдөгч Барбадос улсын тамирчин Кобиа Брийди тамирчны гараандаа нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулсан хүчтэй тамирчин байсан юм.
Н.Төгсцогт нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж унагасан бол хоёрдугаар үед өрсөлдөгчөө солгой гарын угсарсан цохилтоор дахин унагасан. Энэ мэт тэрээр тулааны турш илт илүүрхэж чадлаа.
Тулааны дараа тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм. Түүнээс нэгэн сэтгүүлч “-Тулаан хэр байсан бэ. Өнөөдрийн тулааныхаа талаар яриач” гэхэд “Маш сонирхолтой бөгөөд хүнд тулаан болж өнгөрлөө. Өрсөлдөгч маань маш сайн байлаа. Би түүний чадварыг хүндэлж байна” гэсэн юм. Мөн өөр нэгэн сэтгүүлч “ Таны өрсөлдөгч төсөөлж байснаас тань хэр байв” гэхэд “Тэр үнэхээр сайн бэлтгэгдсэн тулаанч. Би ч бэлтгэлээ дутахааргүй сайн хийсэн.
Надад найман долоо хоног бэлтгэл хийх боломж гарсан. Үүнийг ч алдалгүй сайн ашигласан гэж бодож байна. Харин одоо дараагийн тулаандаа бэлэн байна” гэсэн юм.
“Та дараагийн удаа Гэри Расселтай тулалдана. Та өмнө нь түүнд ялагдаж байсан шүү дээ. Дараагийн удаа ялна гэж бодож байна уу? гэхэд “Тэр үед хөл минь бага зэрэг бэртэлтэй байсан учир хүссэнээрээ хөдөлж чадаагүй. Хөнгөн гэмтэл байсан ч бэлтгэлд маань нөлөөлсөн. Тэр үед бэлтгэл тийм ч сайн байгаагүй гэж хэлж болно. Г.Расселтай дахин тулалдахдаа баяртай байх болно. Энэ удаа төгсгөл нь өөр байх болно гэж найдаж байна” гэсэн юм.
Н.Төгсцогтын баруун гар нь хоёрдугаар үед гэмтсэн бөгөөд үргэлжлүүлэн арван үеийн турш гэмтэлтэй тулалдсаар ялалт байгуулсан нь бахархмаар байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
202.180.218.37
Mongolooroo yarij baigaad ni bayarlalaa
Хариулах66.181.161.91
Та үнэн ярьж байна уу Хэзээ тэр хар тамхи архи дарс хэрэглэсэн юм..
66.181.161.41
har tamhi arhi darsaa bolioo dandaa elii balai ywj baina odoo boli career chin duusna!
Хариулах66.181.161.91
Үнэн баримттай юм ярина шүү...Төгс цогт хачяа архи хэрэлэдэг байх арай ч донтолтын дээд хар тамхи хэрэглээгүй байх...Үгээ бодоу ярина шүү
192.82.69.174
Англи хэлийг бол ойлгож л байгаа шдээ ярьж ч байгаа Ярилцлага өхдөө монголоороо байлаа бахархмаар
Хариулах202.126.89.174
Сайн бэлдэж байж аваргын тулаанаа хмйх хэрэгтэй. Саяын тоглолтонд сүүл рүүгээ сууж байна лээ. Бас англи хэл сур
Хариулах202.9.46.146
Босоо монголоороо цамцаа гоёсон харагдана билээ. Яадаг юм. Тэр тусам нь монголооороо ярь.
Хариулах76.164.205.197
Залуу хүн байж англи хэл сурах хэрэгтэй!
Хариулах59.153.115.219
Тэр тусмаа монголоор ярих хэрэгтэй.