Сэлэм барьж олон нийтийн газар танхайрсан бичлэг нь нэг хэсэг дуулиан тарьсан С.Бямбацогт нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэжээ. Тэрээр 2017 оны арваннэгдүгээр сард дээрх хэргийг өдүүлээд хоёр хоногийн дараа найз Н.Мөнх-Учралынхаа түрээсэлж байсан байранд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан үндэслэлээр саатуулагдсан байдаг.
Үүний дараа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутайд тооцож, хар тамхи хадгалсанд нь нэг, нөгөө үйлдэлд нь хоёр жил хорих ял оноохоор болсон билээ.
Харин давж заалдах шатны шүүх С.Бямбацогтыг хар тамхи хадгалсан, худал мэдүүлэг өгсөн үйлдлийг нь тусгаарлан шалгуулахаар буцаахаар шийдвэрлэж, сэлэм эргүүлж танхайрсан үйлдэлд нь хоёр жил хорих ял оноосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн юм. Тэгвэл Улсын дээд шүүх саяхан энэхүү хэргийг хэлэлцээд бусдын амгалан тайван байдлыг алдуулж танхайрсан үйлдэлд нь ял оноосон нь үндэслэлтэй гэж дүгнээд хар тамхи хадгалсан үйлдлийг нь хангалттай нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосноор “сэлэм С.Бямбацогт” хоёр жил хорих ял эдлэхээр болж, нөгөө холбогдогч нь хариуцлагаас чөлөөлөгджээ.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.178.31
Их эвгүй зантай залуу билээ шү.Зан аашаа засч зөв харьцаж сураач.Хар тамхи хэрэглэдэг байж магадгүй.
Хариулах139.5.217.173
хар тамхины хэргийг мөрдөгч нар маш ур чадвартай мөрдөхгүй бол тамхичид та нараас илүү болсон гэдгийг анхаарах цаг болсон
Хариулах