Цар тахлын улмаас хойшлоод байсан “Токио-2020” Олимпийн наадам 2021 оны долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ныг хүртэл Токио хотод зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор зарлалаа.
Олон улсын олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс “Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй бөгөөд COVID-19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстой” гэжээ.
ОУОХ, “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооноос тамирчдын бэлтгэл, олимпийн эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгдсэн байна. Мөн олимпийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах магадлалын талаар ярилцаж байсан ч ийм нөхцөл байдал үүсэхгүй байхаар ажиллаж байгаа талаар зуны олимпийг зохион байгуулах хорооны удирдагчдын нэг Тоширо Мүто мэдэгдлээ. Харин наадмын “Нээлт, Хаалт”-ын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлж магадгүй талаар тэрбээр хэлсэн юм.
2021 онд зохион байгуулагдахаар болсон зуны Олимпод 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчид нийт 33 спортын төрөлд өрсөлдөх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна