News paparazzi :Apple-н шинээр гаргасан бугуйн цагаар коронавирусийн халдварыг илрүүлэх боломжтой

Moderator
2020/09/17

Apple компанийн шинээр танилцуулсан “Apple Watch Series 6” ухаалаг бугуйн цаг хүний цусан дахь хүчилтөрөгчийг хэмжиж, коронавирусийн халдвар авсан эсэхийг тодорхойлох боломжтой ажээ.

Тодруулбал, халдвар авсан өвчтөнүүдийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурдаг тул цагны тусламжтайгаар үүнийг хэмжиж, халдвар авсан эсэхийг мэдэх боломжтой юм.

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш цусан дахь хүчилтөрөгчийн хэмждэг “oximeter” хэмээх төхөөрөмжийн эрэлт ихэссэн байна. Харин Apple-ийн шинэ бугуйн цаг нь уг төхөөрөмжийг өөртөө багтааснаараа онцлог юм.

Эх сурвалж: Apple

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна