Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Зорчих эрхийг хягаарлах ялыг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. Одоогийн хуульд 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар заасан байдаг.
Нэгдүгээрт, цахим гав бугуйвчийг хөлдөө зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орж болно.
Хоёрдугаарт, тодорхой хэсэг газарт зорчих маршрутыг баталж болно.
Гуравдугаарт, тодорхой нэг хүнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг тогтоож болно гэсэн заалттай энэхүү хуулийг 2015 онд баталсан. Хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан гэлээ.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлснээр тухайн хүн гэр бүлтэйгээ байж, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж болох бөгөөд энэ төрлийн ялыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн.
Мөн болгоомжгүйгээсээ болж анх удаа хэрэг хийсэн хүнд оногдуулахаар хуульд заасан байна. Мэдээж хүнд гэмт хэрэгтнүүдэд энэ төрлийн ялыг оноохгүй юм байна. Цаашлаад Улаанбаатар хотод мэдээллийн хяналтын төв ажиллах бөгөөд анхны тооцооллоор, 2021 онд 1080 орчим хүнд энэ төрлийн ял оногдуулах статистик тоо гарчээ. Мөн цахим гав нь повер банктай,
I-watch-тай адил загвартай ба дотроо ган металл оосортой тул таслах боломжгүй. Ямар нэг байдлаар эвдэлж, тогтсон маршрутаас гарсан тохиолдолд хорих ялаар шийтгэх юм байна.
Өмнө нь дээрх төрлийн ялтай хүмүүст хорих ял оноодог байсан ба эдгээр хүний зардалтай харьцуулбал 60 хувьтай нь л тэнцэх юм байна. Ингэснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ гэдгийг Хууль зүйн сайд мэдээллээ.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.109
oo chaawaas hemnej bga ni yrdo l ene uu zgr l gants awilgachnii bagahan horongote l tentseh ym bn eneniihe orond heden ih naydar ni hussan garuuda horij horongiig ni huraaj tosowt towloruulech tegwel iluu ur dund hurnede yaj ch bodson
Хариулах202.55.188.82
зөв
Хариулах