Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг Монгол Улсын аварга Н.Батсуурь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, өчигдөр уучлал гуйсан.
Тэгвэл Үндэсний баяр наадмын тухай хуульд, “Шөвгийн 16-д үлдсэн бөхөөс авсан шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэж заажээ. Мөн Засгийн газрын 178 тоот тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Тус дүрмийн 9.3.5-д “сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ. Иймд баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбарын хорооны шийдвэрээр энэ жилийн наадмаар найм даван үзүүрлэсэн амжилтаар хүртсэн “тод сонин” чимгээ Н.Батсуурь аварга хасуулах ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.179.193
За Бадарч заан гарьд болно гэсэн үг үү.? Тэгвэл
Хариулах202.126.90.40
Бид сэргээшийн тухай яриад удаж байна бөхчүүд маань хэрэглэсээр л одоо яахав!!!. Хатуу чанга журам дутаад байх шиг байна!!!
Хариулах