News Paparazzi:Г.БЯМБАА АГСНЫ ХЭРГЭЭР ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүж байна.

Moderator
2020/09/14

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан гавьяат шүүгч Г.Бямбаа тус хориход амь насаа алдсан хэрэг гарсан байдаг. Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Тодруулах:АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан. Тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаас хэдхэн цагийн өмнө  хуульч Л.Бямбаа өөрийгөө орны хөндлөн төмөрнөөс боож нас барсан байдаг.

Өнөөдрийн хуралд, хохирогчоор талийгаачийн хүү С.Төмөрхуяг оролцох ёстой байсан аж. Харин тэрбээр ээжийнхээ хамт Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа гэр бүлийн хамт Монгол Улсаас гарч, АНУ-ын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр саатуулагдсан байдаг. Улмаар түүнийг одоогийн байдлаар Интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна