УИХ дахь эмэгтэй гишүүд төсвийн тодотголд Хүүхэд харах үйлчилгээний зардалд зориулсан хоёр тэрбум төгрөгийг суулгуулсан хэмээн мэдэгдсэн. Ингэснээр хоёр настнуудыг Хүүхэд харах үйлчилгээний төвд үнэ төлбөргүй харах боломжтой боллоо гэж байсан билээ.
Тэгвэл уг ажиллагаа энэ сарын сүүлээр эхлүүлэхээр бэлтгэж ажлыг хангаж байна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдэгджээ.
Тэрбээр "Боловсролын сайдын тушаалаар хүүхэд харах үйлчилгээ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд яамны холбогдох газар нэгж, Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд шат шатны байгууллагууд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Ийм учраас бид нар “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг бэлэн болгоод танилцуулах шатандаа явж байна. Бид цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэхдээ урт хугацаанд нэлээдгүй их бэлтгэлийг хангасан. Харин 2 настай хамгийн эмзэг, дархлаа сул насан дээрээ яваа хүүхдийг хүлээж авна гэдэг утгаараа орчин нөхцөл, ариутгал, халдваргүйжүүлэлтэндээ цэцэрлэг шиг шаардлагуудыг тавиад явж байна. Нэг хүүхдэд ноогдох талбай 2.5мкв хэмжээтэй, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд ноогдох, нэг хүүхэд харах төвд 15-аас дээшгүй хүүхэд байхаар зохион байгуулалтыг хийж байна. Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүдэд газар дээр нь очиж аюулгүй байдал, орчин нөхцөлийг нарийвчлан үзсэний үндсэн дээр орчин нөхцөл бүрдсэн газрууд энэ үйлчилгээг явуулна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна