ШӨХТГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүстэй хамтран “Сүү” ХК сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд шалгалт хийж, холбогдох гэрээ материалтай танилцах уулзалтыг өнөөдөр зохион байгуулжээ.
Коронавирусийн цар тахлаас урьдчилсан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа цаг үед бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмсэн “Сүү” ХК-ийн удирдлагад албан шаардлага хүргүүлж, нэмсэн үнээ буулгахыг шаардсан аж.
Уулзалтад оролцсон Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн төлөөлөл "Сүү бэлтгэн нийлүүлэгчдээсээ авдаг сүүний төлбөрөө есдүгээр сарын нэгний өдрөөс 100 төгрөгөөр нэмсэн учраас бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Малчид, фермер эрхлэгчдэд сүүний урамшуулал сүүлийн хоёр жилийн хугацаанд олгогдоогүй. Мөн өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд фермер эрхлэгчид хадлангийн салаан дээрээс нэг боодол өвс 2,500-3,500 төгрөгөөр авдаг байсан бол одоо 5,500-6,000 төгрөгт хүрсэн" хэмээн ярьж, тайлбарлажээ.
Хэдий ч тийм ч энэ нь УИХ, ЗГ-аас гарсан хууль, тогтоомжоор компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын цаг үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх чиглэлтэй зөрчилдөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ
Нийт: 0 сэтгэгдэлтэй
0/1000
Нийтлэх
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАЙХ
ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд харах үйлчилгээг энэ сарын сүүлээр эхлүүлнэ

Лукашенко:Хэрэв би бууж өгвөл сөрөг хүчнийхэн гадаадынхантай нийлж Беларусийг сөнөөнө

ШӨХТГ: МУИС-ийн нэрийг андуурагдах байдлаар ашиглаж буй МҮИС-ийг шалгахаар боллоо

Туул голын эрэгт алга болсон 11 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

"Сүү" ХК-д 100 төгрөгөөр нэмсэн сүүний үнээ буулгах шаардлага хүргүүлэв

ТАНИЛЦ: АН-аас НИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчид


ХӨШИГНИЙ АРД: МАН Гүйцэтгэх ажиллагааны хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна уу

Улаанбаатарт 22 градус дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ


Эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангана

АН 22 нэр дэвшигчээ маргааш танилцуулна

Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн ялыг хэвээр үлдээлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгт техникийн саатал гарсан уу
ШУУРХАЙ МЭДЭЭ

Хуучин гутал, хувцас авах цэг нэмж байгуулжээ
Цааш үзэх
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна