News paparazzi :ЖҮЖИГЧИН Г.УНДАРМАА НӨХӨРӨӨ ТАНИЛЦУУЛАВ

Moderator
2020/09/07

Саяхнаас жүжигчин Г.Ундармаа нөхөртэйгээ хамт авахуулсан зургаа олон нийтэд ил болгох болсон. Тэдний танилцаж, учирсан түүх нь тун сонирхолтой. Жүжигчин бүсгүй АНУН компанид борлуулалт хариуцсан ажилтан байхдаа нөхөрөө анх олж харсан гэдэг. Түүний нөхөрийг Батжаргал гэдэг бөгөөд ойр тойрныхон нь Баажаа хэмээн дууддаг.

Даруухан, нөхөрсөг, бас спортлог нөхрөө  волейбол тоглож байхыг нь харангуутаа л жүжигчин бүсгүйн сэтгэл алдарчээ. Тийм ч учраас халуухан дурлалынхаа төлөө би өөрөө гүйж байгаад ханьтайгаа суусан гэж ярьсан удаатай.

Харин нөхрийнх нь хувьд анх Г.Ундармаагийн хөлийнх нь хуруунд татагдсан гэнэ. Сүүлд гэр бүл болсон хойноо Г.Ундармаа нөхрөөсөө “Чи хэзээнээс намайг эр хүний нүдээр харж эхэлсэн бэ” гэж асуухад, нөхөр нь “Нэг удаа чиний хөл рүү харсан чинь чигчий хуруу чинь сандаалныхаа улнаас илүү гараад шалан дээр гишгэж байсан. Тэгээд их эгдүүтэй санагдаад, тэрнээс хойш л өөрийн мэдэлгүй хараад байдаг болчихсон” гэж хэлсэн гэдэг.

Г.Ундармаагийн нөхөр Алтайн барс клубын холбон тоглогч бөгөөд волейболын спортын хорхойтнуудын эчнээ сайн танил. Батжаргалынх гэдэг энэ айл эрдэнэ мэт ганц охинтой. Охиныг нь Бэрцэцэг гэдэг бөгөөд урд хөршийн хамгийн нэр хүндтэй их сургууль болох Циньхуа их сургуульд суралцдаг гэнэ. Хичээлийнхээ хажуугаар онлайн шоп ажиллуулдаг овсгоотой сүрхий охин гэнэ лээ.

Сайн ханийн хайранд бөмбөрч, ажил амьдралдаа амжилт дүүрэн яваа цоглог бүсгүй Г.Ундармаа өөрийнхөө тухай нэгэнтээ  "Арабын шейхийн эхнэр шиг л сэтгэл хангалуун явдаг" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Ханийнхаа ажил төрөлд хамгийн дотны зөвлөгч туслагч, бас сайн ар тал нь байж чаддаг нөхөр нь Г.Ундармаад үе үе харц булаасан зохиомжтой цэцгийн баглаа бэлэглэж гэнэтийн сюрприз барьдаг сурагтай.

Гэр бүлийн аз жаргал гэж чухам юу байдгийг хайр дүүрэн амьдралаараа харуулж яваа энэ сайхан гэр бүлд сайн сайхныг хүсье.


Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.92
    2025/05/31

    Ундармааг эр хүний нүдээр харах болсон бэ ч гэх шиг хахаха алах юм аа???? амжилт2

    Хариулах
  • 202.9.40.29
    2024/06/09

    Эзэгтэйн туслах нэвтрүүлэг хийсэнд талархаж, ажлын өндөр амжилт хүсье!

    Хариулах
  • 202.126.88.52
    2020/09/10

    Гоё гоё

    Хариулах
  • 91.180.229.57
    2020/09/10

    Mcs iin nuguu 30 ger buliin hurgan tuluulul gesen shuu

    Хариулах
  • 150.129.141.254
    2020/09/10

    Цоглог бүсгүйд амжилт, хүсэл болгон нь биелэг дээ?

    Хариулах
  • 202.126.89.50
    2020/09/10

    ger bvld ni az jargal eruul enhiug hvsiye

    Хариулах
  • 66.181.161.100
    2020/09/10

    San bNnahsyzhsua

    Хариулах
  • 66.181.161.100
    2020/09/10

    Hudlaa

    Хариулах
  • 203.91.115.54
    2020/09/10

    ХАЙР ХАЙР л бүхнийг ялдаг. Сайн залуу байна Одоо ийм хүн ховор болжээ.Та 2.тоо аз жаргал амжилт бүтээлийн дээдийг ерөөе.

    Хариулах
  • 66.181.161.16
    2020/09/10

    Jujigchin Batzayatai anh banzaldaj awgaigaas ni salgaj ywaad hogin urlag ruu orj irsen hvvhen sht. Ter ohin ni dvvgiinh ni ohin. Noiton sormuustai ym unagaadaggui suwai em

    Хариулах
  • 66.181.177.41
    2020/09/09

    Өөрийн үр удмаа үлдээж чадалгүй үхэж бгаа хайран залуу бн даа. Харамсалтай юмаа үр хүүхэдгүй.

    Хариулах
    • 139.5.216.100
      2020/09/10

      Атаархуу новш вэ чи

    • 66.181.161.16
      2020/09/10

      Tiin sht

  • 139.5.219.13
    2020/09/09

    Дүү нартаа аз жаргалтай амьдрахыг хүсье

    Хариулах
  • 66.181.189.155
    2020/09/09

    Эх оронч , бүтээлч энэ бүсгүйг дэмжиж бна. Зарим нэг хүмүүс ярьдаг. Их хуралд суухыг санаархаж бна гэж. Яадаг юм болбол дэвшээрэй. Яг ийм мундаг санаачлагатай бүтээдэг хүн улс эх оронд ус агаар шиг хэрэгтэй бна.

    Хариулах
  • 66.181.161.28
    2020/09/09

    Гайхалтай сайхан бүхнийг хүсье эрүүл энх байж аз жаргалд бялхаж байхыг хүсье мундаг сэтгэл сайтай бүсгүй шүү илүү их амжилтыг хүсье

    Хариулах
  • 202.126.89.224
    2020/09/09

    Аз жаргал хүсэе.

    Хариулах
  • 202.126.89.119
    2020/09/08

    Ervvl enxig xvsie

    Хариулах
  • 66.181.161.115
    2020/09/08

    Мундаг авъаяс чадвартай бүсгүй шүү, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

    Хариулах
  • 213.55.241.29
    2020/09/08

    Uurtn l saihan bh

    Хариулах
  • 202.9.46.221
    2020/09/07

    Yagaad iim bdag bnaa yug ni nuugaad bdagiin ene saikhan zaluug taniltsuul l daa Booyogiin vlogoos sanaa awch bj l ingehiin daaa

    Хариулах