БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн “Dynamite” нэртэй шинэ дууны клип Гиннесийн гурван амжилтыг шинэчиллээ. “Dynamite” нь энэ долоо хоногт Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн БНСУ-ын анхны дуу болсон юм. “GWR” цахим хуудсанд пүрэв гарагт мэдээлснээр, “Dynamite” нь “YouTube” цахим хуудсанд байршуулснаас хойш 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн дүрс бичлэг, 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клип, “K-pop” хамтлагуудаас 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клиптэй дуу болжээ.
“Dynamite” дууны клип наймдугаар сарын 21-нд цацагдсан даруйдаа гурван сая гаруй үзэгчтэй болсон бөгөөд уг бичлэгийг 24 цагийн дотор 101.1 сая гаруй удаа үзсэн нь “YouTube”-ийн түүхэнд байгаагүй үзүүлэлт болсон ажээ.
Дээр дурдсан гурван амжилтыг өмнө нь “BLACKPINK” охидын хамтлаг долоодугаар сард үзэгчдийн хүртээл болгосон “How You Like That” дууны клипээрээ эзэмшиж байжээ. Мягмар гарагт “BTS”-ийн “Dynamite” дуу Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн бөгөөд ингэснээр БНСУ-ын уран бүтээлчдээс ийм амжилт гаргасан анхны хамтлаг болсон юм. Дуучин, репэр “PSY” 2012 онд “Gangnam Style” дуугаараа “Billboard”-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан нь БНСУ-ын уран бүтээлчдийн дундаас үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна