Ж.Батбаясгалан нь Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээж аваад яг хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон нийтэд тустай нэг ажил, төсөл төлөвлөгөө танилцуулсангүй.
-КАМЕРЫН ӨМНӨ ЗАНДРАХ ДУРТАЙ ХОТЫН ШИНЭ ДАРГА-
Харин хотод баригдаж буй зам, барилгын бүтээн байгуулалтын ажил, гудамж, тоглоомын талбайтай танилцах, ажилчдыг нь загнах, камерын өмнө зандрах, үйл ажиллагааг нь хаана хэмээн "том" дуугарах үйлдлийг л гарамгай сайн хийлээ. Зунжин хотын гудамж тойрч эсвэл өрөөндөө дуудаж хүн загнаж, үүрэг сануулга өгч ажиллалаа. Тэрбээр энэ үйлдлээ иргэд, олон нийтэд сайхан харагддаг хэмээн боддог бололтой. Гэтэл "том" дарга шиг харагдахыг хүссэн түүний имиж нь өөрийг нь сайн лидер, зохион байгуулагч бус ердийн нэг попчин шиг харагдуулж байна. Ямарсайндаа л сүүлийн үед Ж.Батбаясгаланг "Хүрэлсүх-2" гэж олон нийтийн сүлжээнд шоглох вэ дээ.
Хотын даргыг түр орлож буй Ж.Батбаясгалангийн зовлон ойлгодоггүй, бодлого судалгаагүй дуугардаг, мэдсээр байж мэдэн будилж попорсон олон үйлдлийг тодруулж болно.
-Ж.БАТБАЯСГАЛАН: БИ ХАМТ ХОНОЖ АЖИЛЛАЯ-
Өчигдөр л гэхэд Дарь-Эхийн авто замын барилгын ажил дээр очин "Яагаад ажил удаашраад байгаа юм. Юу нь болохгүй байгаа юм. Би хамт хонож ажиллая. Одоо замын хучилтыг эхлүүл мэдэв үү. Би шөнө хүрээд ирнэ" гэх мэтээр хэдэрлэв. Учир нь Дарь-Эхийн гудамжны 3.3 км замд ус зайлуулах шугам угсрах, замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн сарын 10-ны /2020.08.10/ өдөр дуусгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Гэтэл барих ажлын явцад хар шороо гарсан тул хөрсийг солих ажил хийгдсэнээр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх хугацааг өнгөрсөн сарын 27-ны өдрийг /2020.09.04/ хүртэл сунгасан.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт орсон гурван хоногийн үргэлжилсэн борооноос болж хучилт эхлэх ажил мөн өнөөдрийг хүртэл хойшлоод байсан. Уг авто замын дороос хар шороо гарсны улмаас замын ажил удааширсныг Хотын даргын орлогоч Ж.Батбаясгалан аль түрүү сард мэдсэн. Гэтэл өчигдөр "Юуны улмаас ажил хойшлоод байгаагаа хэл" хэмээн загнасан нь өөрийгөө дөвийлгөх, дарга болж жүжиглэх гэсэн попрол байв. Нөгөөтэй энэхүү үйлдэл нь Орон нутгийн сонгууль болохтой ч холбоотой байх. Ерөөс түүнийг хамт хоносон, хоноогүй урьд шөнө замын хучилтыг хийхээр төлөвлөөд байсан билээ. https://www.facebook.com/Officialnews.UB/videos/318226682730606/?t=0
Бас нэгэн жишээ дурдвал, Улсын баяр наадмын өмнө Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр хэлтэс, албадын дарга нараа тойруулж суулгачихаад загнаж харагдсан нь мөн л шүүмжлэл дагуулсан. Өөрийн гэсэн имижгүй, С.Амарсайханы стилээр энд, тэнд очиж танилцахаас өөрөөр олигтой ажиллахгүй байгаа Ж.Батбаясгалан нь угтаа бол бол хотыг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах бодлогын томоохон ажлын төсөл, төлөвлөгөөг боловсруулж, үндэсний хэмжээнд том бичиг баримттай ноцолдох ажлыг өөрөө хийгээд орлогч нараа хотоор явуулж танилцуулдаг баймаар байна. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга асан С.Амарсайханыг дуурайн энд, тэндгүй давхиж очоод хүн загнаж гүйгээд байх нь зохимжгүй харагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
66.181.177.232
өө
Хариулах202.126.89.239
Heden tsunh barigch nar hotin buh dargin suudal dr suulaa ymarch nedleg bolowsrol turshlagaggui ymnud bhi
Хариулах202.126.88.194
Загнах битгий хэл алган боов өгөхөөр нөхдүүд олон б.на ....
Хариулах202.179.15.3
darga ireheer ajillaad bdag humuusiig yamaarch yumbedee, bas ter zamaar sogtuu humuus ih yvj bgaa haragdsan tegeed mashiniih ni urduur orj dairuulchih geed buun asuudal boldog gesen. humuus uursduu uhamsartai bmaar bnaaa
Хариулах202.126.89.141
bitii shaagaad bai ene zamiin llruudiin ymiig ingej hiilgegui bol yg chinii niitlel shig nowshiin ajilaa hiij bn
Хариулах202.126.89.239
Uursdihun songoj shalgarulsan ar uwrin kampinan ingj hiihgui gd yhude
66.181.161.119
Загнаж шахаж шаардахгүй бол наадуул чинь шалтаг хэлээд байгаад бна
Хариулах202.179.25.188
тийм шүү загнуулах битгтй хэл хариуцлага тооцох хэрэгтэй
66.181.161.47
Tanaih bolioo hudlaa ingej harluulj yadag yum be. Dandaa yumiig har bor bolgoj medeelleh yum. Zarig 2 boloh gej uzdiimuu yadiin
Хариулах66.181.186.218
zandrahguil bol yum hdguie sdanud ahde mongolchuud
Хариулах202.9.40.142
Ajlaa sain hiij bga.Batuuliin tavisan zamiin guuren gartsnii tsah.shatiig ajiltai bolgoj egeech.Hegshin nastai huuhded hetsuu uom.Batuul shatni mungiig n idsen uomuu
Хариулах66.181.161.63
Zaluu erch hvchte hvn demjine
Хариулах202.9.40.35
ундааны бөглөөнөөс нимгэн хийцэн хучтлттай замаар хэдэн машин явөх вэ. хонож харж байж ажиллуулахгүй бол наадуул чинь хоосон толгойнууд
Хариулах150.129.142.52
Zaa da mgl chuudiig ajil hiilgeh hetsuu shdee Harin ch sain ajillaj baigaa Yum hiideg humuus medne dee. Garaas ni yum garahgui hatuuhan l bhgui bol butehgui Zodoogui ni ih yum
Хариулах