News Paparazzi:АЛБА ХААГЧДЫНХАА ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХҮҮХДЭД ХАДГАЛАМЖ НЭЭЛЭЭ.

Moderator
2020/09/04

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас алба хаагчдынхаа хүүхэд, багачуудын ирээдүйд бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийх зорилгоор шинээр мэндэлсэн хүүхдэд нь банкны хадгаламж нээх ажлыг зохион байгуулж байгаа юм. Дээрх ажлын хүрээнд цагдаагийн ахлах дэслэгч Д.Сүхбат, цагдаагийн ахлах ахлагч Дөлгөөн нарын шинээр мэндэлсэн хүүхдэд зориулан нээсэн хадгаламжийн дэвтрийг хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л. Эрдэнэцогт гардуулан өгч, гэр бүлд нь аз жаргал хүслээ.

Image may contain: one or more people and people standing


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна