News Paparazzi: Ц.Алдармаа: Би аав, ээжийгээ зовоосон өөдгүй охин

Moderator
2020/09/03

Жүжигчин Ц.Алдармаа сүүлийн жилүүдэд хувийн амьдралдаа ихээхэн анхаарч байгаа билээ. Тэрээр нам гүн сайхан амьдралыг илүүд үзэх болсон бөгөөд цахим хуудаснаа идэвхтэй байдаг нэгэн билээ. Тэгвэл тэрээр цахим хуудаснаа “Сайн охин үр, сайн ээж” гэдгээ батлан харууллаа. Түүний нийтлэлийг хүлээн авна уу.

“Ц.Алдармаа: Би аавыгаа зовоосон өөдгүй охин Дөлгөөн тогтуун харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа ч туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь базлуулж нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн муу охин. “Амьдын хагацал гэж үхсэний хагацалаас ч хэцүү байдгын байна ” гэж аав минь шагширч суусан гэдэг. Гэхдээ ааваа: Та минь байсан болохоороо л охин нь өндийсөн юм шүү. Таны минь бусдад тусалж, сайхан сэтгэлээр ханддаг байсны хүчээр охин нь өдий зэрэгтэй явна аа. Ээжийгээ би зовоосон муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдрүүдэд зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө “Би босох ёстой” гэж шүд зуусан бурхан минь та шүү дээ. Ээж минь та үрээ гээгүй бол охин нь өнөөдөр босох байсан гэж үү? Үгүй үгүй. Таныхаа сэтгэлээр, өргөсөн сүүгээр тань , аягалж тавьсан хоолоор тань би тэндээс дуудагдсан. Би дахиж таныгаа зовоохгүйг хичээнэ ээ. Амьдралд ам гарч болдоггүйг охин нь биеэр мэдсэн ч зөв хүнтэй нөхөрлөж зөв амьдрахын төлөө зүтгэнэ. Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэн муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч “Ээжийг минь л миний дэргэд авчирвал өөр юу ч хүсэхгүй” гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь. Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэн.Үхье гэж бодоход үр минь даанч харам юм билээ. Би хайртай дотныхоо олон олон хүсүүсээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг. Өвдөг сөхөрч өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй. Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тиймээ би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа би нь” хэмээн сэтгэлийнхээ гүнээс үзэглэн бичжээ.


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.69
    2020/09/09

    Sain neriig hvseed ch olohgvi muu neriig husaad ch arilahgvi shv de.aldarmaa bol hertsgii gehed dendvv Hargis bodoltoi shulam tsaraindaa taarsan hvvhen.yoo adaglaad 3 jil suutsan bol odo kino inter hiih 3 sat haltar bulgar suuchaad yuuun Tom hutsana we.wild women.urlagaas zailuul taarna odo yuans ch togloson vzeh sonirhol tordoggvi shd.

    Хариулах
  • 202.55.188.82
    2020/09/04

    Mundag bn iruuduin amidrald n sain saihanig husie

    Хариулах
  • 202.9.40.79
    2020/09/04

    Шал худлаа хүүхэн Алдармаа аймар хүүхэндээ

    Хариулах
  • 192.82.67.203
    2020/09/04

    Оюун туул ямар ч эмэгтэй хүний буурь суурь алга ёстойжалгатгануур

    Хариулах
  • 103.57.92.101
    2020/09/04

    Оюунтуул энхийн цагаан тагтаа биш л дээ аль алиндаа бсан бүх бурууг 1 эмэгтэй рүү чихээд өнгөрнө гэж юу бхав

    Хариулах
    • 66.181.179.160
      2020/09/04

      Яг үнэн

  • 103.57.92.101
    2020/09/04

    Зөв шүү Оюунтуул харваас хэл амтай жарвагнаж жийтайсан хог бгаа юм. Өөдрөг байгаарай амжилт Алдармаа

    Хариулах
  • 64.119.16.15
    2020/09/04

    Алдаж онодог унаж босдог хорвоо

    Хариулах
  • 202.126.90.15
    2020/09/04

    paparazzi ta nar bolioch huni muu uzeh hereg bnu . hun chanart bai . eh oronch bai .

    Хариулах
  • 222.120.62.230
    2020/09/04

    Ямар олигтойдоо ахиж энийгээ сөхөж мөнгө хийх гэж явах вэ дээ

    Хариулах
  • 66.181.176.159
    2020/09/04

    Үнэхээр гоё хэлжээ. Аз жаргалын дээдийг хүсье

    Хариулах
  • 220.71.218.52
    2020/09/03

    Dajgv yxaantai bvsgvi shv

    Хариулах
  • 202.179.26.147
    2020/09/03

    баяр хүргэе ухаантай хүүхэн юм бн ээж аав тань ямар их жаргалтай байгаа бол, амжилт хүсье чи чадна

    Хариулах
  • 192.82.70.62
    2020/09/03

    Teneg yumaa manai jujigchid icheesei uur Sedew oldohgui bgan bhdaa . Kino hiij l bdag

    Хариулах
  • 150.129.143.239
    2020/09/03

    Hajuudaa zogsoj bgaa huuhendee ter ued zuruuleed eruu uusgeh baisan yum! Hamag yum ternii zavtai setgelgeenees bolson gee biz de!

    Хариулах