News Paparazzi:Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте саяхан тус улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэнийг ч буудаж алах болно гэж мэдэгджээ

Moderator
2020/09/02

Даваа гарагийн орой телевизээр дамжуулсан засгийн газрын хуралдааны үеэр Дутерте энэ  тухай мэдэгджээ.

Тэрбээр тухайн өдрийн өглөө Манила дахь ордондоо гаалийн газрын дарга, чөлөөндөө гарсан генерал Рэй Леонардо Гуэрреро болон өөр хоёр албан тушаалтныг хүлээж авч уулзахдаа ийм чиглэл өгсөн байна.

“Манай улсын хилээр хар тамхи нэвтэрсээр байна. Саяхан би та нарын галт зэвсэгтэй болох хүсэлтийг зөвшөөрсөн. Өнөөдрийг хүртэл энийгээ хэрэглэсэн үү? Хар тамхи оруулж ирэх гэсэн хүн бүхнийг буудах хэрэгтэй. Үүнийхээ төлөө та нар хариуцлага хүлээхгүйг би амлаж байна. Хар тамхи илрэх л юм бол шууд бууд” гэж гаалийн удирдлагуудад хэлснээ Дутерте ярьжээ.    

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.43
    2020/09/02

    mnl-d bmaar erunhiilugch zaya tuurug ni zuruud uur ulsad turchih gej dee

    Хариулах