Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаа болон холбогдох албаныхан өчигдөр /2020.09.01/ өдөр уулзлаа.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран явуулах тус судалгаагаар төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох юм.
2025 оноос бүх нийтээрээ хос бичигтэн болох зорилт нь өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх, ёс заншлыг ойлгох, үндэсний дархлаагаа сэргээх ач холбогдолтой гэдгийг Үндэсний статистикийн хороонд болсон уулзалтын үеэр холбогдох албаныхан тэмдэглэж байлаа.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам “Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа явуулахаар болоод байна. Орон нутгийн сонгууль дууссаны дараа энэ судалгааг явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм” хэмээлээ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Базаррагчаа “Өнөөдөр эх хэлний өдөр тохиож байна. Монгол бичгээ төрийн болон нийтийн хэрэгцээнд оруулахаар төлөвлөгөөний тухай ярилцаж тохирлоо. Монгол бичиг бол монгол үндэстнийг гадаад ертөнцөд таниулах хамгийн чухал соёл юм. Үсэг бичиг үндэсний оюуны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. Монгол бичгийг сурч мэдэх нь өвөг дээдсийнхээ соёл, ёс заншил гүн ухааныг танин мэднэ гэсэн үг юм” хэмээв.
Үндэсний Статистикийн хорооны, Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “2025 онд бүх нийтээрээ хос бичигтэн болох бэлтгэл ажлын хүрээнд төрийн албан хаагч нарын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх ажилдаа юуг анхаарах шаардлагатайг судлахаар зорьж байна. Мэдээлэл цуглуулахыг энэ оны 10 дугаар сараас эхлүүлээд 12 сарын 31-нд дуусгаж ирэх оны 3 дугаар сард дүнгээ гаргана. Одоогоор судалгааны бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцөөр дамжуулан судалгааг авна. Ингэж авсан судалгааны чанарыг шалгах түүвэр судалгааг мөн явуулна. Дараагийн түвшинд, судалгааны маягтаа гар утасны аппликэйшн болгож, нийт хүн амын монгол бичгийн мэдлэг ямар байгааг тодорхойлох юм” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
122.201.31.12
vndesnii uw soel helbereer n awch ywah n l deer bh. bvj niitiin bichig bolgoh n zailshgui tulgamdsan asuudal mun uu?
Хариулах122.201.31.12
krilleeree zuw bichij chadahgui bga hvmvvs uigarjin orood irwel buur ih asuudal vvsne. mass niiteeree l sain medehgui dee. tegeed uuniig dagaad mash ih tusuw mungu ediin zasag talaasaa mash ih asuudal daguulna bh. Galig gedeg ymiig n oilgodoggui shdee
Хариулах66.181.161.36
ᠲᠡᠨᠡᠭ ᠵᠠᠯᠬᠠᠭᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠭᠠᠵᠤ ᠥᠭᠭᠦᠨᠡ ᠃
139.5.218.207
Сургуульд заах цагаа эрс нэм.төрийнхөнөөс улирал бүр шалгалт ав.бас зааж сурга
Хариулах66.181.161.72
Manai mongolchuud hurdan mongol bichigee xereglej ehleh xeregtei. Mani metiin meddeg tsuuhun xed ni martlaa shdee
Хариулах202.179.3.118
хийх хэлэхээ олж ядах юм.
Хариулах202.9.40.165
ядаргаатай юм. Яах гээд ийм элийрсэн балайрсан юм гаргаж ирдэг байна. Одоо энэ уйгаржин монгол бичгээр яах гэсэнюм. хэний ч амьдралд хэрэггүй... ном сурах бичиг байхгүй орчин үётэй хөл нийлэхгүй
Хариулах66.181.161.36
ᠴᠢ ᠯᠡ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶᠡ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠬᠣᠴᠣᠷᠤᠭᠠᠳ ᠪᠠᠶ᠋ᠢᠨᠠ
202.126.88.155
Төрийн бичиг болгоно л гэж төвөг болов. Хэрэглээний хэмжээнд соелоо авч үлдэх л асуудал.
Хариулах202.55.188.46
uls oron boljbgaa yumgui bxad ta nar yun mongolb ichig geed ajil udaad bnaa yadaj naad mongol xelnii durem uurchiluud odo tumen zuiliin aldaatai bichig garax bolj bolij uz ta nar naad oyunaa sergee xaashaa be
Хариулах122.201.22.241
Монгол бичгээ уламжлал өв болгоод тусдаа соёлын салбар сектор болгож болдоггүй юм уу. Аль 90 д оноос хойш эхэлж үе үе монгол бичиг нтр гэж өчнөөн хүүхдийг крилл ч үгүй босоо бичиг ч үгүй болгоод алсан шүү. Одоо бас өвөрмонголоо хамгаална нтр. Өвөр Монголчууд хятадад байж монгол бичиг манайх, морин хуур манайх гэж ЮНЕСКО. Д тэмдэглүүлж уламжлалаа хятад талд л ашигтай болгох гээд чадаагүй. Монгол өв уламжлалаа өвөрмонголд биш эндээ л нандигнаж утахгүй бхад болох юм дээр юун хамгаалах нтр харин ч Хятад улсад босоо бичиг хэрэглэгдэхээ больж байгаад баяртай байна.
Хариулах202.126.89.182
Монгол бичиг бол амархан суррах олон дүрэмгүй уламжлалт үгийг майн нүдэлчихвэл крилл бичгээс амархан. 91 . 92 оны хүүхдүүд Монгол бичгийг сайн сур ч байсан. Тэр үед 1 _р ангиас нь заасан . бүх мурах бичиг монголоор хэвлэгдсэн. Яг ингэж яввал сурна. 6 . 7 оос бол үр дүн муутай шүү. Монгол бичгийг бага ангийн багш хүнд ойлгомжтой нарийн арга зүйгээр сайхан заана даа.
Хариулах202.126.89.137
Ер нь, ямар түвшинлд байгааг мэдэж аваад ажил зохиох нь зөв л дөө.Байгаагараа л байвал үнэн дүн гарна шүү дээ.
Хариулах202.126.90.49
Урьдын юм ул болсон... Ухралт болно гэж харж байна
Хариулах202.9.46.194
Өвөр Монголчууд энэ бичиг өв соёлоо хадгалаад хэрэглээд байхад бид бичиг үсгийн өв соёлоо ч сэргээж хэрэглэх ёстой. Сайн уншиж бичдэг байсан мартсан байгаа.
Хариулах202.9.46.194
Маш зөв зүйтэй асуудлыг ярьж байна. Кириллээрээ буруу бичдэг хүмүүс тэнцэх нь юу л бол гэхдээ зөв бодлого баримталж байна гэж бодож байнаа.
Хариулах202.9.46.126
Кккк би лав тэнцэхгүй үзээгүй хүн яаж өгөх вэ дээ
Хариулах66.181.161.125
Монгол бичиг байтугай криллээр зөв бичих хүмүүс ховор шдээ төрийн албан хаагч нар бичиг үсгийн боловсрол муу бичих чадвар бол за бүр ч таг үүү дээ
Хариулах202.5.206.172
Байгууллагын даргын, байгууллагын ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, үр дүнг тооцдог байх хэрэгтэй байна.
Хариулах202.55.188.42
tentseh humuusch tun howor bhdaa kkk
Хариулах