News Paparazzi: Авдарантын ногоон боржингийн орд Д.Сумъяабазар гишүүнтэй холбогддог гэв үү

Moderator
2020/09/01

Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Авдар хайрхан хэмээх уул дэлхийд ховор ногоон боржин чулууны нөөцтэй аж. Ногоон боржин чулуун орд нь дэлхийн хэмжээнд гарын 5 хуруунд багтах нэн ховор ангилалд багтдаг баялагийн нэг аж.

Тус газар 1980-иад оны эхээр Авдарант хэмээх чанга дэглэмтэй шорон байгуулж, ялтан хоригдолуудаар боржин чулуу бэлдүүлдэг байсан гэдэг. 
Ашиглагдахаа болиод удсан энэ орд газрын шинэ эзэмшил УУХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай холбогдсон тухай мэдээлэл сошиал орчинд гарах боллоо. 
Хэрэв энэ үнэн бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар уул уурхайн салбарын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, мэдээлэлд ойр байдагаа далимдуулан дэлхийд ховор тооцогдох ногоон борин чулууны орд газрын лицензийг хувьдаа шилжүүлсэн болж таарах гээд байгаа юм. 
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгалийн баялаг ард түмний өмч болохоос биш, эрх мэдлээ урвуулан ашигласан сайд дарга нарын өмч биш байлтай. 
Тиймээс Авдар хайрхан уул орчмын ногоон боржин чулууны орд газрын  талаар УИХ-ын эрхэм гишүүн Д.Сумъяабазар тодорхой тайлбараа хийж, өөрт нь болон гэр бүл, ойр дотнын хүмүүст нь хамааралгүй гэдгээ нотлох учиртай. 
Хууль хяналтын байгууллагууд ч гэсэн УИХ-ын гишүүн, дүү нь Ерөнхийлөгчийн зөвлөх  гэдгээр нь түүнийг хаацайлалгүйгээр шалгаж нягтлах нь зүйтэй. 
Ард түмний баялагийн “хулгайчид” эрт орой хэзээ нэгэн цагт “баригдаж”, хууль шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг 10 гаруй жилийн өмнө Оюу толгойн гэрээг байгуулсан, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарын үйлдлээс харж болохыг санахад илүүдэхгүй бизээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.10
    2020/09/03

    Албан тушаалаа урвуулан ашигласан бол үхэх ялтай шүз

    Хариулах
  • 64.119.24.153
    2020/09/02

    ханаж цадна гэж байхгүй дандаа л өлөн царайлж хаана юу байна гэж шуналтаж байх юм аа нийсэлэлийн захирагч болгож болохгүй шүү газар жаахан янзалж байгаа ажлыг юу чүгүй болгоно

    Хариулах
  • 202.179.21.239
    2020/09/02

    Эко алтан заамараас авилгад авсан 10 сая доллар чинь амьдралд чинь хүрэлцээтэй! бүү шуна! Монголын буяныг дааж амьдар!

    Хариулах
  • 192.82.66.37
    2020/09/01

    Улаан лууварчин

    Хариулах