Ирэх 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ удаа Ерөнхийлөгчид сонгогдох эрхмийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдох юм. Товчхондоо тэрээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үг юм.
Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 дугаар зүйлийн 2-т "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Энэхүү өөрчлөлт энэ сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байгаа юм. Нөгөөтэй, парламентад суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн улс төрийн дөрвөн нам Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж өрсөлдөнө. Тэгвэл эдгээр улс төрийн намуудын дунд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхүүдийн нэрсийг ярилцаж байгаа бололтой.
Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхийг намынх нь гишүүд дэмжиж байгаа бол, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшиж болзошгүй байна. Энэ талаар тус намын гишүүд ярилцаад эхэлжээ.
Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор бол Х.Баттулга ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдөх боломжгүй гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлж буй. Учир нь энэ оноос эхлэн “Монгол улсын Ерөнхийлөгчид манай улсын уугуул иргэн хүн зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн заалт мөрдөгдөж эхлээд байна гэж тэд тайлбарлаж буй.
-Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛДЭЭ ОРСОН УУ-
Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд АН-аас нэр дэвших бэлтгэл ажилдаа ороод байна гэж зарим эх сурвалжууд онцолж буй. Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан томилогдоод байгаа юм. Тэрээр Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайд байх үед дэд сайдын албан тушаал хашиж байсан нэгэн. Мөн тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар Баянхонгор аймгийн П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Баттулгын зөвлөх асан Д.Пүрэвдаваа нар томилогдоод буй.
Мөн тэрээр амралтын өдөр бүр төрийн ордонд олон хүүхэд төрүүлж, өсгөж буй ээж нарыг цуглуулж “Алдарт эхийн одон” гардуулж байгаа бол, АН-аас болон бусад газрууд зохион байгуулж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилтай АН-ын гишүүд дэмжигчдийг танилцуулж байгаа билээ.
Харин Х.Баттулга дахин нэр дэвшсэн тохиолдолд МАН-аас нэр дэвших эрхэм өөрчлөгдөж болзошгүй байна. Нөгөөтэй, Саяхан Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг өөрчилсөн нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлдээ орлоо гэх нэгэн ч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
172.58.187.191
Ёстой дэмжинэ шүү!
Хариулах217.255.54.195
Saldangiin Odontuya!!!!! Hamgiin taarah hun
Хариулах103.26.194.138
Tedt
Хариулах81.213.124.229
143.176.142.132
Estoi demjine shu, Oyungerel ed materialiin shunalgui oyunii shunaltai hun gej boddog
Хариулах81.213.124.229
182.160.36.32
зөв зөв
Хариулах