Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар огцрох болсноо өнөөдөр зарлах гэж байгааг тус улсын NHK олон нийтийн телевизийн суваг мэдээллээ.
Абэгийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар ийнхүү огцорч байна.
Түүний ажлыг сангийн сайд Асо Таро түр орлон гүйцэтгэж, эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын суудлын төлөө өрсөлдөөн эхлэх нь тодорхой болжээ.
Шинзо Абэ саяхан нэг долоо хоногийн зайтай хоёр удаа эмнэлэгт үзүүлснээр түүний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд орсон юм. Абэ 2006 онд анх удаа Япон улсын ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв. Дараа нь тэр 2012 онд дахин ерөнхий сайдаар томилогдохдоо шинэ гарсан эмний тусламжтай өвчнөө эдгээсэн тухай мэдэгдэж байжээ.
Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаанд тасралтгүй ерөнхий сайдын албыг хашсан тэрээр ирэх сард 66 нас хүрэх юм. Өмнөх дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан Сато Эйсаку эзэмшиж байжээ. Сато нь Абэ Шинзогийн нагац ах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна