УИХ-ын Пүрэв гарагийн чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжлээ.
Тодруулбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг БСШУС-ын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй байсан юм. Харин чуулганы үеэр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан УИХ-ын гишүүн П.Анужин нар уг саналын талаар нэмэлт тайлбар хийснээр Төсвийн байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг нэмж тусгах нь зөв гэж олонх гишүүн үзсэн тул хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж тусгахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна