Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын Тува улсын Овюр хошууны 3300 гаруй оршин суугчид тарваган тахлын вакцин хийсэн тухай бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Тува дахь тарваган тахлын байгалийн голомт нь Монголын байгалийн голомтын хойд хэсэг юм. Энэ голомтод Овюр болон Монгун-Тайга хошууны нутаг дэвсгэр хамаардаг бөгөөд 2016 оноос Тэс-Хемийн хошууг оруулжээ. Овюр, Монгун-Тайгад тарваган тахал өвчнийг үүсгэгчийн тархалт ихэссэн болохыг бүс нутгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар мягмар гарагт мэдээлсэн байна.
Овюрын төв эмнэлгийн халдварт өвчин судлаач Алима Сайдагийн хэлснээр, шинэ коронавирусний халдварын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авсан хэдий ч эмнэлгийн ажилтнууд зургаан сумын 3460 оршин суугчийн 3328-ыг нь вакцинд хамруулсан байна. Төлөвлөгөөг 98 хувь биелүүлсэн гэж Тува улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Тува улсад тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй юм. Тус улсын тэргүүн Шолбан Кара-оол өмнө нь Овюр, Монгун-Тайга хошууны хоёроос дээш насны оршин суугчдыг вакцинд хамруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна