News paparazzi : Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан асуудалтай холбогдуулж ТЕГ-ын дарга нарыг чөлөөлсөн үү

Moderator
2020/08/26

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун­Эрдэнэ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд “хоёр жил гаруйн хугацаанд намайг тагнаж, чагнасан” гэх өргөдөл гаргасан гэх мэдээлэл бий. Улмаар энэхүү асуудлыг ихээхэн нууцалж байгаа учир Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Харин бидэнд олдсон эх сурвалжийн мэдээлэлд “Л.Оюун-Эрдэнийг МАН-ын удирдах түвшний хүн тагнаж чагнасан байж болзошгүй байгаа. Тэрээр тусгай хяналтын дэд хороонд гаргасан өргөдөлдөө энэ тухай өгүүлээд, МАН-ын нэгэн өндөр албан тушаалтны нэрийг дурдсан нь тус намд хэрүүлийн гол сэдэв болоод байна” гэсэн юм. Тэгвэл энэхүү үйл явдалтай зэрэгцэн, өчигдөр Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, тус газрын дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан талаар Засгийн газраас мэдээлсэн.

Тодруулбал, Д.Гэрэлийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол, Б.Энхсүх өөр албанд томилох болсон тул ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан гэсэн мэдээлэл байна. 

Харин Өдрийн сонины өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнийн гаргасан өргөдлийг Тусгай хяналтын дэд хороо хүлээж аваад, шууд прокурорт хянуулахаар өгсөн. Улмаар Прокуророос ажлын хэсэг гарган ажиллаж байна. Иймд Тагнуулын хоёр даргыг чөлөөлж байгаа нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх асуудалтай холбоотой талаарх яриа улс төрийн хүрээнийхний дунд газар авч байна. Улмаар Д.Гэрэлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар тагнасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм” хэмээн мэдээлжээ. 


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.204
    2020/08/28

    ТЕГ хүн таарахгүй юм бол хэн тагнах гэж. Энэ дөргүй бух шиг залуу ер нь сүйд хийх нь ээ дээ янз нь

    Хариулах
  • 66.181.161.111
    2020/08/28

    Хуулийн хүрээнд бол хэнийг ч хянах болно ялангуяа эрх мэдэлтэй хүмүүсийг Урьд нь монгол улсын ерөнхийлөгч болон УИХ дарга байсан хүмүүс Хятадын тагнуултай холбогдсон түүх бий шүү дээ

    Хариулах
  • 202.21.108.1
    2020/08/28

    Тагнуул болохоор нь л шагнасан юм бишүү

    Хариулах
  • 66.181.187.37
    2020/08/28

    Oyun erdene ooriigoo hynaj chadahaa bolij hvchtei unah vii dee

    Хариулах
  • 192.82.71.158
    2020/08/28

    Энэ эргүү балайг хэн тагнахав дэ

    Хариулах
  • 103.212.119.45
    2020/08/28

    Оюун-Эрдэнийг тагнах нь зөв байсан. Арай хэтэрсэн ...

    Хариулах
  • 103.212.117.191
    2020/08/27

    Тагнуулж, чагнуулхаар сэжиг гарсан бхыг үгүйсгэхгүй штэ, яагаад болохгүй гэж. Айж , ичих зүйлгүй юм бол харин ч бүр амар болох биш үү? Нэг танил арга барил ч юм шиг..Оюунэрдэнэ арай л өөрийгөө өндөр үнэлээд бна даа.

    Хариулах
  • 202.9.46.114
    2020/08/27

    монгол улсын аюулгүй байдал ,тусгаар тогтнол ,ард түмний эв нэгдэл ,эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьдаг ,улс төр нам,нутаг нуга, нутгийн зөвлөл ,хөрөнгө мөнгийг тахин шүтэдгүй,үнэнч шударга чадварлаг хүмүүсийг тусгай албанд сонгон ажиллуулж ,цалин хөлсийг нь нэмэгдүүлж ажиллуулах хэрэгтэй дээ.

    Хариулах
  • 202.179.2.250
    2020/08/27

    Өмхи Миёэ л биз....60 тэрбумнхан...

    Хариулах
  • 64.119.24.153
    2020/08/26

    тагнуулынхан аюулгүй албаны гол ажлаа хийхгүй өөр ажил хийдэг өвчтэй болсон юм биш үү хүний утас чагнах , дээрэмдэх гэх мэт ажил хийгээд энэ албыг чадваржулж цалин хөлсийг өндөр болгож цомхон чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх цаг болсон

    Хариулах