News paparazzi: Газ үнэрлэж байгаад дэлбэрч өсвөр насны гурав, насанд хүрсэн хоёр хүн хохирчээ

Moderator
2020/08/24

Өсвөр насны хүүхдүүдэд тавих зарим эцэг, эхчүүдийн хараа хяналт суларч, хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад гэмт хэргийн золиос болох нь нэмэгдэх хандлагатай байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд газ дэлбэрсний улмаас өсвөр насны гурван хүүхэд эрүүл мэндээрээ ноцтой хохирсон хэрэг гарсан байна. 

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 18 дугаар хороо, 10 дугаар байрны 4 дүгээр орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 08.22-ны өдрийн 16:12 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Ингээд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус хэргийн газарт очиход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд 08.22-ны өдрийн 14:35 цагт иргэн 17 настай, эрэгтэй Э, /биеийн 21 хувь түлэгдэлтэй/, 17 настай, эмэгтэй З, /биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд/, 19 настай, эрэгтэй Э, /биеийн 50 хувь түлэгдэлтэй/ нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

Мөн Иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2 гар болон толгой түлэгдсэн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С /27 настай, эрэгтэй/ 2 гар, нүүр түлэгдсэн. Эдгээр иргэд нь тус орц руу орж байх үед дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн байна. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 156.215.149.58
    2020/08/25

    Zvgeer bj chadhgvi hvseed bga nuguu ertunzlvvn yawuul.ch yawh zamdan bitii saad bol gej...

    Хариулах
  • 103.229.122.29
    2020/08/25

    Орцны жижүүрийн өрөө, подвол түрээслэж амьдардаг хүмүүст хяналт тавих шаардлагатай шүү

    Хариулах
  • 202.179.27.127
    2020/08/24

    Dul uguugui bol gaz delberehgui.

    Хариулах
  • 66.181.178.61
    2020/08/24

    Хүүхдийн амьдрах орчин муу бхаар иймэрхүү мансуурах юманд дурладаг бхдаа. 27 той залуу л хайран бн согтуу аавыгаа л чирч явсан бз

    Хариулах
  • 66.181.165.171
    2020/08/24

    huuhduudiig taiwan ch gaziin unerluulchihgui awaachaad gal asaaj delbeleed

    Хариулах
    • 192.82.75.231
      2020/08/24

      Ямарч зүйлд мансуурч болохгүй .

    • 202.126.89.35
      2020/08/24

      whahahaaha muu sda

  • 66.181.161.32
    2020/08/24

    Балай нөхдүүдийг газ үнэрлэж байхад нь тамхи зуугаад орж дээ

    Хариулах
  • 66.181.165.171
    2020/08/24

    garuud gaz unerlej bhad tamhi asaaj l dee

    Хариулах