Нийслэлийн хойд бүс буюу иргэдийн зуны улиралд хамгийн их зорчдог хотын лагерийг “Долоон буудал, Дарь-Эхийн авто замууд холбодог. Товчхондоо хоёрхон авто зам иргэдийг нийслэлийн хойд хэсэгтэй холбодог гэсэн үг. Тэгвэл, авто замын ачаалал ихтэй энэ үед Дарь-Эхийн авто замын тодорхой хэсэг буюу Сансрын колонкоос Дарь-Эх рүү салдаг авто зам хаагдаад сар орчмын хугацаа өнгөрч байна.
-ЭНЭ САРЫН 10-НД ДУУСАХ ЁСТОЙ БАЙСАН ДАРЬ-ЭХИЙН АВТО ЗАМ 50 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА-
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороонд хамрагдах, "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км авто замыг шинэчлэх ажил 7 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэх тул, 8 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаана гэж Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлсэн юм.
Тус албан мэдээлэл ёсоор тус авто зам энэ сарын 10-ны өдөр ашиглалтад орж, авто замын хөдөлгөөн хэвийн болох байсан ч тэгсэнгүй. Хичээлийн шинэ жил эхэлж, хэн хүнгүй бужигнаж байгаа энэ цагт тус авто замын ажил зуун задгай байна.


Энэ замын гүйцэтгэгчээр “Зэст хөлөг” ХХК ажиллаж байгаа ажээ. Зарим эх сурвалжийн мэдээлэлд тус авто замын ажил хугацаандаа амжихгүй болсон нь “хөрс солих шаардлага үүссэн” гэх мэдээлэл байна. Хачирхалтай авто замын ажил бол урьдчилж сайтар бэлтгэсэн зураг, төлөвлөгөөний дагуу явдаг байлтай. Нөгөөтэй, манай төрийн дарга нар хэзээнээс “Цаг барьдаггүй, төрийн ажил төлөвлөгөөт хугацаандаа дуусдаггүй”, энэ байдалтай иргэд нь ч эвлэрчихсэн, хүлцэнгүй болчихсон гэж хэлж болно. Энэ байдал Нийслэлийн Дарь-Эхийн авто зам дээр нэг жишээ болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
139.5.216.71
Ene 1 baynzurhi battsogt geed bas har zaluugara poprood surtsan har pzda ajil hjin geel neeh hutsad bsan haana baina zangia zuusen bas 1 hudla nuhur
Хариулах66.181.161.29
Ажилаа шуурхай хийх сэтгэл байхгүй энд тэндгүй овоолсон шороо.Хичнээн хүн машин тэргээ эвдэж гол усаар туучиж бна.Ажил хийж бгаа хүн бараг алгө бна лээ
Хариулах66.181.189.74
hariutslaga ,setgel alga daa..tvgjrel nemegdej bn
Хариулах