News paparazzi :Хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг танилцуулж байна.

Moderator
7 цаг 42 минутын өмнө

BRITISH SCHOOL OF ULAANBAATAR

Төлбөр  

  • Бага анги (1-6 дугаар анги) - 10.080-14.970 ам.доллар буюу 28.000.000 - 42.000.000 ₮
  • Дунд анги (7-9 дүгээр анги) - 16.680 ам.доллар буюу 47.000.000 ₮
  • Ахлах анги (10-13 дугаар анги) - 17.920-19.350 ам.доллар буюу 51.000.000 - 55.000.000 ₮

Онцлог, давуу тал  

Английн Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

“УЛААНБААТАР" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги- 3.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Улаанбаатар бүрэн дунд сургууль нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай.
  • Гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Сурагчдад үдийн хоол болон автобусаар үйлчилдэг.

Холбоо барих утас: 99002920, 80892920

“ХОББИ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги- 15.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ.
  • Олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрөөр хичээллэдэг.
  • Сургалтын эрүүл цэвэр орчинтой.

Холбоо барих: 976-11323739, 323039

Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОРОС СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги- 3.400.000₮

Онцлог, давуу тал  

  • I-XII анги хүртэл бүх хичээл орос хэл дээр орно
  • Орос багш, сурган хүмүүжүүлэгчид, Орос сургалтын арга барилаар хичээлээ заана
  • Хоёрдугаар ангиас Англи, Монгол хэл орно.

Холбоо барих утас: 11450183

“АМЖИЛТ КИБЕР" СУРГУУЛЬ

Төлбөр 

 

  • 4.500.000₮

Онцлог, давуу тал  

  • Технологийн эрин зуунд дэлхийн жишиг сургалтыг Монголд нэвтрүүлсэн анхны мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Сурагчдад компьютер, программ хангамж, тэр дундаа код бичих, вэб сайт хийх, 2d, 3d анимэйшн, график дизайны цогц сургалтыг дадлага ажилтай хослуулан явуулдаг.
  • Монголын чадварлаг багш нараас гадна Энэтхэг тэргүүтэй гадаад багш нар хичээл заана.

Холбоо барих утас: 80736060

"ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ" БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • 2.350.000-3.300.000₮

Онцлог, давуу тал  

  • Солонгос хэл болон Топик хөтөлбөр
  • Англи хэлний Олон улсын "GRAPE SEED" хөтөлбөртэй.
  • Байгалийн шинжлэх ухааны хичээлээр зуны сургалт явуулдаг.
  • Цэнгэг агаарт, уужим талбайтай.

Холбоо барих утас: 99152406

“ШИНЭ ҮЕ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • 2.200.000 - 2.600.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт 1-р ангиас эхлэн ордог.
  • Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй хослуулан хичээллэдэг.
  • Бага ангид англи хэлнээс гадна байгалийн шинжлэх ухаан ба математикийн хичээлийг англи хэл дээр судалж, дунд ангиас хими, физик, биологи, зураг гэсэн хичээлүүд нэмэгддэг.

Холбоо барих утас: 70128044

“SINGAPORE SCHOOL OF ULAANBAATAR”

Төлбөр  

  • 3.500.000 - 5.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Сингапурын Ерөнхий боловсролын болоод мэргэжлийн боловсролын түвшинд хэрэгждэг зарим хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр хэрэгжүүлдэг.
  • Үндэсний цөм хөтөлбөр, франчайз эрхтэй англи хэл, математик, арт дизайн, хөгжим, робот зэрэг хөтөлбөрөөр хөгжүүлэх сургалтад хамрагдах боломжтой. 

Холбоо барих утас: 91118890

“ХИШИГ” ХЯТАД ХЭЛНИЙ ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги- 3.500.000 ₮

Онцлог, дувуу тал  

  • Сурагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор 3 чиглэлд автобусаар үйлчилдэг.
  • Хятад хэлийг мэргэжлийн зэрэгтэй багш нар заадаг.
  • Сургалтын шаардлагад нийцсэн сургуулийн байр, анги танхим, техник, хэрэгсэлтэй.
  • Суралцахаас гадна хүүхэд хөгжих олон талын үйл ажилллагаа зохион явуулдаг.

Холбоо барих утас: 88005454

GLOBAL INTERNATIONAL SCHOOL

Төлбөр  

  • Бүх анги - 10.000.000 ₮

Онцлог, дувуу тал  

  • Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослууулан хэрэгжүүлдэг. Гадаад орны ахлах сургуулиудтай хамтран ажиллах, уралдаан, тэмцээнд оролцох, STUDY TOUR зохион байгуулах зэргээр харилцан суралцах боломжтой. SAT, IELTS, TOFEL, HSK (хятад), NOR (япон) шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

ЭРЭЛ-THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA 

Төлбөр  

  • Бага анги (1-5 дугаар анги) - 12.500.000 ₮
  • Дунд анги (6-8 дугаар анги) - 12.700.000 ₮ 
  • Ахлах анги (9-12 дугаар анги) - 13.000.000 - 15.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • 1998 онд “Олон улсын боловсролын төв"-ийн төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэр үеийн хамгийн дээд түвшин болох Оросын сургалтын системээр 13-н жил сургалт явуулж ирсэн бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн The English school of Mongolia (Монголын Англи Сургууль) болон шинэчлэгдсэн юм. ESM нь International Baccalaureate (IB буюу Олон Улсын дунд боловсролын бакалаврын) зэрэг сургалтын системийг нэвтрүүлсэн.    


“ШИНЭ МОНГОЛ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бага - 4.500.000 ₮
  • Дунд - 4.600.000 ₮
  • Ахлах - 4.700.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Сурагч бүр 2 төрлийн хичээл нэмж сонгон суралцдаг.
  • Сурагчид 6-р ангиасаа эхлэн япон хэл үздэг бөгөөд төгсөгчдийн 30% нь гадаадын шилдэг их, дээд сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцдаг.
  • Суралцагсдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчдыг дугуйлан, секцэнд хамрагдахыг шаарддаг.
  • Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутамд хэвшүүлэхэд анхаардаг. 

Холбоо барих утас: 77775599

“ОЮУНЛАГ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги- 4.980.000₮

Онцлог, давуу тал  

  • Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Сургалтдаа оюуны сошиал сайт болох "Амжилт 2.0" сургуулийн системийг нэвтрүүлснээр зайны сургалтад  дэвшил хийж чадсан.
  • Төгсөгчид ЭЕШ-д тогтмол дээгүүр байрт ордог бөгөөд дотоодын болон гадаадын их, дээд сургуульд 100 хувь элсэн суралцаж, тэтгэлэг авч чаддаг.

Холбоо барих: 75755050

“ГЛОБАЛ” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги - 10.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослууулан хэрэгжүүлдэг.
  • Гадаад орны ахлах сургуулиудтай хамтран ажиллах, уралдаан, тэмцээнд оролцох, STUDY TOUR  зохион байгуулах зэргээр харилцан суралцах боломжтой.
  • "Сайн үйлийн эзэн” хөтөлбөрөөр хичээллэж, бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулдаг, санаачилгатай, бүтээлч сайн үйлийн эзэн болж төлөвшинө.
  • SAT, IELTS, TOFEL, HSK (хятад), NOR (япон) шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

Холбоо барих утас: 95007298

“ЖАРГАЛАН” КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Төлбөр  

  • 3.500.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Англи, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Энэтхэг, Япон, Солонгос, АНУ-д 80-100% тэтгэлэгтэйгээр сургана.
  • Сурагч солилцоо явуулдаг.
  • Орчин үеийн стандартад нийцсэн үзүүлэлт бүхий компьютер бүхий Мэдээлэл зүйн кабинеттай. 
  • 4000 гаруй ном товхимолтой Номын сантай. 

Холбоо барих утас99356524

"ГЁТЕ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бага - 5.800.000 ₮
  • Дунд - 6.300.000 ₮
  • Ахлах - 6.800.000 ₮

Онцлог, давуу тал  

  • 1-р ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломжтой.
  • Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад зуны амралтаараа хамрагдах боломжтой.
  • Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч, гэрчилгээ авна. 
  • ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Холбоо барих утас: 95926490

"ТӨГСДЭЛГЭРЭХ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр

  • 1-9 дүгээр анги - 3.000.000 ₮
  • Ахлах анги - 3.300.000 ₮

Онцлог, давуу тал

  • Сэтгэлгээний хурд, уян хатан чанар, оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд математикийн хичээлийн мөн чанар, давуу талыг хамгийн үр нөлөөтэй ашиглахад гүнзгийрүүлсэн сургалтыг чиглүүлж, стандарт бус сэтгэлгээний хэв маягийг төлөвшүүлэхэд түлхүү анхаардаг.
  • Европ стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйд тулгуурлан англи хэлийг гүнзгийрүүлэн, орос ба япон хэлийг сонгон судлуулж байна.
  • Хорь гаруй жил математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж ирсэн туршлагадаа тулгуурлан боловсруулсан академик сургалтын хөтөлбөртай.

Холбоо барих утас: 91924343, 98157519, 96670453

“АТЛАНТА" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бага -  3.500.000 ₮
  • Дунд - 3.500.000 ₮
  • Ахлах - 3.500.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Математик, англи, хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөр, программаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судалдаг.
  • Гүнзгийрүүлсэн сургалтыг олон жилийн туршлагатай багш нар болон гадаад багш нар удирдан явуулдаг.

Холбоо барих утас: 70110518

“ОЛОНЛОГ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги- 8.750.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Математик, англи хэл, байгаль, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай.
  • I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна.
  • Математик сэтгэлгээг хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөртэй.
  • Гадаад хэлний дүрэм ярианы гүнзгийрүүлсэн түвшний хөтөлбөртэй.

Холбоо барих: 94992364 94992369

“ЛОГАРИФМ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • 7.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль.
  • STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй бөгөөд 4-р ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангиас роботикийн хичээлүүдийг судалдаг.
  • Монгол ёс заншлын өргөөтэй.

Холбоо барих утас:  77110566, 770556, 77006263

“УЛААНБААТАР ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги- 11.900.000 ₮

Онцлог, давуу тал  

  • UEIS-д хамгийн өндөр чадавхитай болоход нь оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, багш, сургалтын орчин, орчныг бүрдүүлсэн.
  • Мэргэшсэн, туршлагатай, өндөр чадвартай багш нарыг элсүүлэн авч үлдэх боломжтой. 
  • Академи, бүтээлч илэрхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, ижил төстэй хөтөлбөрүүдтэй сургуульд ороход дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг бий болгосон. 

Холбоо барих утас: 7010 5010

“ШИНЭ МОНГОЛ ХАРУМАФҮЖИ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бага анги - 4.700.000 ₮
  • Дунд анги - 4.800.000 ₮
  • Ахлах анги - 4.900.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Нэг багшид оногдох хүүхдийн тоог боловсролын стандартад нийцсэнээс илүү гаргадаггүй.
  • Япон хэв шинжийг сургалтандаа нэвтрүүлсэн, олон улсын стандарт хөтөлбөрт нийцсэн, байгаль, нийгмийн ухаанаар төрөлжсөн сургалтай.  Англи хэлний "Grape seed" хөтөлбөр хэрэгжүүлдэг. 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үүд хаалга нээлттэй сургуультай. 

Холбоо барих утас: 70119101

“INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR”

Төлбөр   

  • Бага анги - 22.100 ам.доллар буюу 62.000.000 ₮
  • Дунд анги - 26.900 ам.доллар буюу 76.000.000 ₮
  • Ахлах анги - 28.700 ам.доллар буюу 81.000.000 ₮

Онцлог давуу тал  

  • Олон улсын бакалаврын хөтөлбөртэй сургууль. Бүх хичээл англи хэлээр явагддаг.
  • Сурагчдийнх нь 60 хувь нь гадаад хүүхдүүд. Монгол хүүхдүүд 150 ам.доллар төлж хүлээлгэнд бүртгүүлнэ. 

Холбоо барих: 70160010, 70160020

“САНТ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бүх анги - 7.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Оксфордын англи хэлний хөтөлбөр болон АНУ-ын "AP" хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
  • Гар утасны аппликейшн бүтээх хичээл үздэг.
  • Эрүүл, тохилог, шаардлага нийцсэн сургалтын орчинтой.

Холбоо барих утас: 11-331030

АМЕРИК, МОНГОЛЫН ХАМТАРСАН "ШИЛДЭГ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр  

  • Бага анги (1-4) - 5.500.000
  • Дунд банги (5-8) - 6.000.000
  • Ахлах (9-12) - 6.500.000

Онцлог, давуу тал  

  • Хос хэл, хос хөтөлбөр
  • Сурагч бүр TOEFL, IELTS, SAT, AP шалгалтын оноотой төгсөнө. 
  • Олон улсын хөтөлбөрийг бага төлбөрөөр хүргэдэг
  • Сургуулийн унаатай.

Холбоо барих утас: 70009400

“САКУРА” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр   

  • Бага анги - 7.500.000₮
  • Дунд анги - 8.500.000₮
  • Ахлах анги - 9.500.000₮

Онцлог, давуу тал  

  • Тэргүүлэх зэргийн багш, сурган хүмүүжүүлэгчтэй.
  • Хэлний мэдлэгийн түвшингээр нь хичээллэдэг.
  • Ерөнхий эрдмийг стандартаас дээгүүр эзэмшүүлдэг.
  • 20 төрлийн дугуйлантай (Төлбөргүй).

Холбоо барих утас:  89668966, 89558955

“ОРЧЛОН” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр

  • Бага анги (1-5 дугаар анги) - 18.000.000 ₮
  • Дунд анги (6-8 дугаар анги) -  21.000.000 ₮
  • Ахлах анги (9-10 дугаар анги) - 23.000.000 ₮

Онцлог, давуу тал  

  • Олон улсын хөтөлбөртэй хосолсон /Cambridge / үндэсний боловсролын хөтөлбөртэй. 
  • Мэргэжлийн гадаад багш нартай. 
  • Үндэсний чадварлаг багш нар, тэднийг олон улсын сургалтанд бэлдэх Кембрижийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. 
  • Хоёр дахь гадаад хэл болох хятад хэл нь олон улсын хөтөлбөрийн зайлшгүй судлах хичээл орно.

Холбоо барих утас: 7711 3377

“THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA”

Төлбөр  

  • Бага анги - 12.500.000 ₮ 
  • Дунд анги - 12.750.000 ₮
  • 9, 10-р анги - 13.000.000 ₮
  • 11, 12 IBDP/CP анги-15.000.000₮

Онцлог, давуу тал  

  • Английн үндэсний хөтөлбөрт суурилсан Кэмбрижийн болон IB /International Baccalaureate/ ОУ-ын Боловсролын хөтөлбөр, үндэсний хөтөлбөр хослуулан хичээллэдэг
  • 30 гаруй төрлийн секц дугуйлантай.
  • Мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг.

Холбоо барих утас: 70154015


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.