Хоёр настай охиныг урд хашааных нь хоёр, гурван нохой урж, эмнэлэгт хэвтэхэд хүргэжээ.
Гэсэн ч уг хэргийг Зөрчлийн тухай хуулийн хүрээнд нохойн эзнийг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлээд хаахаар болсон байна.
Охин нохойд уруулдаг өдөр буюу долдугаар сарын 28-нд аав, ээж нь хөдөө ажлаар явчихсан байсан бөгөөд 11 дүгээр ангийн эгч нь өндөр настай өвөө, эмээтэй нь хамт харж байжээ.
Болсон явдлын талаар нохойд уруулсан охины авга эгч Г.Батсайхан хэлэхдээ “11 дүгээр ангийн эгч нь хажуу хашааныхаа айлд хичээлээ хийж байгаад жорлон явах гээд гэрээс гарахад охин дагаж гараад нохойд хазуулчихсан гэсэн. Түүнийг гэрээс нь гарах үед хоёр, гурван нохой нэгэн зэрэг дайрч, цус нөжтэй нь хольтол урж, зуусан гэж гэрчүүд хэлж байгаа юм.
Хамгийн гол нь урсан нохой нь манай хажуугийн айлынх биш бөгөөд урд гудамжны айлын нохой тэдний хашаанд орж ирээд дүүг маань хазсан байна лээ.
Тэжээвэр амьтнаа сул явуулж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гээд бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч хуулийн дагуу нохойн эзнийг 100,000 төгрөг торгоод л энэ хэрэг хаагдах гэж байна" хэмээн ярив.
Мөн тэрбээр "Надад айж ичээд байх зүйл алга. Хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Нохойд уруулснаас болоод нийт есөн оёдол тавиулсан. Өнөөдөр (2020.08.18) хамгийн сүүлийн оёогоо авхуулсан.
Гэтэл тус хэргийг шалгаж байгаа байцаагч нь "Дүүгийн чинь гэмтлийг эмнэлгийн магадалгаагаар хөнгөн гэмтэл гэж үзсэн учраас Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох л арга хэмжээ авна. Тиймээс тухайн хүний торгуулийн 100,000 төгрөгийг улсад өгч байхаар танайх авсан нь дээр" гэж зөвлөсөн.
Хамгийн гол нь дахиад миний дүүгээс өөр хэн нэг хүүхэд араатанд ингэтлээ уруулж, эрүүл мэндээрээ хохирвол 100 мянган төгрөгөөр торгохоос өөр ямар ч хариуцлага байдаггүй гэдэгт нь гомдолтой байна” хэмээн онцлон тайлбарлав.
Хуулийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.
Цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Тухайн асуудал Зөрчлийн тухай хуулийн 5.19-д зааснаар шалгагдаж байна. Учир нь уг асуудалд гэмтлийн зэрэг шаардагддаг. Харин гэмтэл нь тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой.
Хэрэв урьд нь гарсан гэмтлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хохирогчид дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой байдаг" гэлээ.
Зөрчлийн тухайн хуулийн 5.19 дэх зааснаар "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.
Эрүүгийн хуулийн 20.15-д:
1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
66.181.181.77
Hashaanii hajuugaar yabj baihad nohoigoo sul tabisan humuus ih baidag nohoi ni hun uruu dairval shuud buudah heregtei
Хариулах66.181.181.77
Arai bish ee iim huuli baih daa yadag yum nohoig buud 2 nastai huuhed geriinhee hashaand yabj baihad heden ter bumaar ideed l 2 3 jil abch bna arai ch dee ene bol emegnel ard irgedee hunee hairlah niigem bish bna
Хариулах84.226.118.133
Амьтантай зуй бус харицасан хумууст хариуцлага тооцдог болмоор байна, зодож нудэж чулуу шидэж байж хазуулаа биз.
Хариулах202.9.46.72
2nastai huuhed zui bus haritsaad yu shaliv gj psda min gazaraaa olj hutsaarai nohoinoosoo dutahq llr min
122.201.24.230
Нохойг буудаач
Хариулах84.226.118.133
Битгий солиор