Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг хянах шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлнэ.
Хяналт, шалгалт 2 үе шаттайгаар болох ба 130 гаруй улсын байцаагчид 2430 гаруй байгууллагыг шалгах юм.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд бүх шатны сургалтын байгууллага, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахиулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар журмын төсөл болон санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар Сайдын ажлын алба, МХЕГ, ОБЕГ, СЯ, ЭМЯ, ХНХЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн төлөөллүүд орж ажилласан юм.
2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 820 сургуульд 640 мянган суралцагч, 1439 цэцэрлэгт 263,333 хүүхэд, 93 их дээд сургуульд 150 мянган оюутан, Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 байгууллагад 37806 суралцагч суралцах аж.
Эх сурвалж: МХЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна