Оны эхний долоон сарын эцсийн байдлаар ААН, байгууллагын иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 40.4 тэрбум төгрөг буюу 0.2 хувира, өмнөх оны мөн үеэс 945.1 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 их наяд буюу 50.3% нь иргэдийн зээл эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн эзлэх хэмжээ аль аль өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны долдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.5 тэрбум төгрөг буюу 13%, өмнөх оны мөн үеэс 257.9 тэрбум төгрөг буюу 29%-аар тус тус өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өсжээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл долдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 25 тэрбум төгрөг буюу 1.3%, өмнөх оны мөн үеэс 10.9 тэрбум төгрөг буюу 0.6%-аар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр өссөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна