News Paparazzi:АЖ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа таалал төгсчээ

Moderator
2020/08/15

Монгол улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа таалал төгсчээ. Түүний ар гэр, үр хүүхэд, хамтран зүтгэгч мэргэжилтнүүд, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Тэрбээр 12 настайдаа цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орж 10 жил хөгжимчнөөр ажиллаад

  • ЗХУ-д Москвагийн хөгжмийн дээд сургуульд суралцаж 1961 онд төгсчээ.
  • 1961 оноос эхлэн ААДБЧ-д найруулагч, уран сайхны удирдагч,
  • УДБТ-т уран сайхны удирдагч,
  • Бүх цэргийн хөгжмийн албаны дарга,
  • Соёлын яаманд мэргэжилтэн зэрэг алба ажлыг хашсан байна.

Армийн чуулгын хөгжмийг мэргэжлийн түвшинд хүргэж, найрал дууны ангийг эрэгтэй найрал дуучдын болгож өөрчлөн шинэчилж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг мэргэжлийн уран бүтээлийн байгууллага болгоход ихээхэн хүч зүтгэл гаргасан мэргэжилтэн ажээ.

  • “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”,
  • “Хонгор нутаг” зэрэг нийтэд түгсэн олон дуу,
  • “Агуйн нууц” киноны хөгжим,
  • үлээвэр найрал хөгжмийн нэлээд бүтээл туурвисан хөгжмийн зохиолч,
  • дэлхийн 100 гаруй улсын төрийн дууллыг үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд удирдан тоглуулсан удирдаач ажээ.
  • Зохиолынх нь эмхэтгэл “Цэргийн нөхөр” хэмээх ном Улаанбаатарт 1985 онд хэвлэгдсэн байна.

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.20
    2020/08/17

    Ум сайн амгалан байх болтугай

    Хариулах
  • 66.181.161.11
    2020/08/17

    tengeriin orondoo taiwan oirsdoo ym sain amgalan bol tygai

    Хариулах
  • 202.55.188.37
    2020/08/16

    Ум сайн амаглан байх болтугай

    Хариулах
  • 202.126.89.104
    2020/08/16

    Хаян ах минь эх орондоо эргэн төрөөрэй . Ум сайн амгалан болтугай!

    Хариулах
  • 66.181.161.15
    2020/08/16

    Ум маании бадмээ хум

    Хариулах
    • 202.9.46.103
      2020/08/16

      um ma ni bod mi hum

  • 66.181.161.117
    2020/08/15

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 103.212.119.172
    2020/08/15

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 202.126.90.82
    2020/08/15

    Ум ма ни бад ми хум

    Хариулах