News Paparazzi:Бразил, Эквадороос экспортолсон хөлдөөсөн хүнс буюу Тахианы махнаас коронавирусийн халдвар илэрчээ.

Moderator
2020/08/14

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр дэлхий дахины халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрээр “БНХАУ-ын хоёр хотын эрх баригч импортоор орж ирж буй хөлдөөсөн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илрүүлсэн талаараа мэдээллээ. Тодруулбал, Бразилаас Шинжаан хот руу ирүүлсэн хөлдөөсөн тахианы далавч, Эквадороос Аньхуй муж руу явуулсан сам хорхойноос коронавирус илэрсэн байна. Иймд, хүнсний бүтээгдэхүүнээ сайтар угаах, хоолоо гүйцэт болгож идэх, амьтны түүхий мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна