News Paparazzi: Гашуунсухайт хилээр 680 кг дэрвэгэр жиргэрүү гаргах гэж байсныг илрүүлжээ

Moderator
2020/08/14

Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны 08-р сарын 13-ний өдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 43 шуудай нийт 680 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндэсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

Эх сурвалж: ГЕГ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.