
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН парламентад 62 суудал авснаар ирэх 4 жилийн хугацаанд төр удирдах мандатаа ард иргэдээс аваад буй. Харин иргэдийн итгэлийг тэдний зарим томилгоо алдаад байна.
Тухайлбал, сайд нарын хүүхдүүд төрийн яаманд өндөр албан тушаалд томилогдож байгаа, цаашлаад Франц улсад суух элчин сайдаар Ө.Энхтүвшин, БНСУ-ын Бусан хотод суух консулаар Л.Элдэв-Очир нарыг томилох шийдвэр гаргасан нь иргэдийн багагүй шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.
Тэгвэл, Азийн топ модель, жүжигчин О.Мөнхдалай гэх урлагийн залуу Шадар сайдын зөвлөхөөр томилогдсон байх юм. Өнөөдөр Шадар сайдын албан тушаалын Я.Содбаатар хашиж буй.
Монголчууд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг ард түмэн. Гэтэл Шадар сайдын зөвлөхөөр томилогдоод буй О.Мөнхдалайг эхнэр, гурван хүүхдээсээ салсан. Одоо нэгэн дуучин бүсгүйтэй хамтран амьдардаг гэх таагүй мэдээлэл зарим хэвлэл мэдээлэлд нийтлэгджээ.
Учир нь Шадар сайдын албан тушаал нь Улсын онцгой комиссыг ахалж, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт, хэмжил зүйн газар гэсэн агентлагууд шууд удирдлагад нь байдаг. Иймд шадар сайдад зөвлөх хүн нь энэ чиглэлийн мэргэжил, туршлагатай хүн байх нь зөвд нийцнэ.
Гэтэл түүнийг тус албан тушаалд очиход МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ багагүй нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь тэрээр тус холбоонд харьяалагддаг ажээ. Тус холбооноос МАН-ын зарим гишүүд улс төрийн амьдралаа эхлүүлсэн гэдэг. Тухайлбал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга зэрэг олон залуусыг дурдаж болно. Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2016 оны сонгуулиар Хэнтий аймгийн иргэдийн итгэлээр УИХ-ын гишүүн болсон ч, мань эр хүчингийн хэрэг үйлдэж, парламентын гишүүний бүрэн эрхээсээ хугацаанаасаа өмнө татгалзаж, одоо шоронд ял эдэлж буй билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
220.195.66.38
iim huneer zovlohoo hiilgej bgaa bol shadat said ulsiin ajiliig hiih setgelgui, chadvargui hun yum. Zugeer l tsunh barigch heregtei yum bn daa
Хариулах202.179.27.164
toswoos tsalinjdgui bol hamaa algaa. iim chadwargui said yumuuu?
Хариулах64.119.20.37
Тэр дуучин эмэгтэй нь Хишигдалай юм.
Хариулах103.14.38.137
садар самуун л заах байхдаа...
Хариулах202.9.46.236
Sunee biluu huuhneesee surgamj avaagui yu odoo bas neg dalii yum orooldoh ni dee
117.111.5.65
Ene zawhai zawaan yumaar yu hiinee. Hishigdalaich taarsan amitan eh er huuhduudees ni salgaj bdg. Oligtoi neg kinonii dur bhgui baij yun uls tor. Ehleed hiij bga ajilaa tultal hiisen deer bailgui
Хариулах66.181.161.59
гохин та нарын сонгосон мангарууд магтаж2 сонгчоод одоо муулаад яаху дээ
Хариулах64.119.21.113
Хүнээ зөв сонгоочээ.гэрээ засаагүй хүн төр засна гэж юу байдаг юм вэ.Өөр боловсролтой ариун явдалтай залуус алга уу.
Хариулах70.181.124.42
Turiin alband zytgene gedeg togloom bishee.bieee zasaad geree was geree zasaad turuu daa gedeg .tomilgoo shagnal tanii talaar hiihee boliochee.turiin net hyndiig ih hurliin gishyynees ehleed huraaj baina
Хариулах