Тодруулбал, Тайваньд суралцдаг оюутнууд ойрын хугацаанд заавал сургуульдаа очиж сурах шаардлагатай болжээ. Учир нь, хэрэв хичээлээ үргэлжлүүлэн судлахгүй бол тэтгэлгийг нь цуцална гэсэн хариуг сургуулиас нь өгчээ. Тиймээс, Монголд ирээд буй 300 оюутан тусгай нислэг захиалж, буцах хүсэлтэй байна.
Дэлхийн улс орнууд “Ковид-19” цар тахлаас сэргийлж, гурван сарын хугацаанд хилээ хаасан ч энэ хугацаанд Коронавирус илрээгүй тул буцаан нээжээ. Энэ жишгийн дагуу нэн шаардлагатай иргэддээ хилээ нээх, эсвэл тусгай нислэгээр Тайвань руу явах боломж олгохыг тэд хүслээ.
“ХҮННҮ ЭЙР” КОМПАНИ ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ
Тайваньд суралцдаг Монгол оюутнууд тусгай нислэг захиалахаар “Хүннү эйр” компанид хандсан байна. Тус компаниас анх боломжтой гэсэн хариу ирүүлж, улмаар Улсын Онцгой комисст хүсэлтээ энэ сарын 4-ний өдөр хүргүүлжээ. Гэвч, Тайваньд суралцдаг оюутнуудыг “Хүннү эйр” компани тусгай нислэгээр хүргэх хүсэлтийг Улсын Онцгой комисс одоог хүртэл хүлээж аваагүй байна.


ОЮУТНУУД ТЭТГЭЛГЭЭ АЛДВАЛ СУРГУУЛЬДАА СУРЧ ЧАДАХГҮЙ
Гадаад улсад суралцана гэдэг амаргүй. Хамгийн гол нь, оюутнууд тэтгэлгээрээ төлбөрийн асуудлаа шийддэг. Тэтгэлэг авч байж л сурахаар явдаг. Жишээлбэл, Тайваньд нэг жил суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг Монгол мөнгөөр тооцвол нэг улирлын 7 сая төгрөг буюу жилийн 14 сая төгрөг байдаг аж. Тиймээс, оюутнууд хугацаандаа очиж чадахгүй бол энэ мөнгөө өөрсдөө төлөхөөр нөхцөл үүсчээ. Тиймээс 300 оюутны төлбөрийн асуудлыг бодолцон, Улсын онцгой комисс шийдвэрээ гаргахыг тэд хүсч байна. Гол асуудал нь, “Хүннү эйр” компани тусгай нислэг гарган оюутнуудыг хүргэх боломжтой гэдгээ мэдэгдсэн ч Улсын онцгой комисс зөвшөөрөхгүй байгаад тэд гомдолтой байгаагаа илэрхийллээ.
Нийт 80 оюутан гарын үсгээ зурж, хүсэлт хүргүүлжээ. /Зарим оюутнуудын гарын үсэг бүхий хуудас/
Тэдний төлөөлөл манай редакцид хандан ирүүлсэн мэдээлэлдээ “Тайваньд суралцахын тулд бид олон шалгуур давж байж ирсэн. Хичээл мэргэжлийн Англи хэлээр ордог учраас алхам тутамдаа хэлээ сайжруулж байх шаардлагатай. Тиймээс бид нойр хоолоо хасаж, хичээдэг. Одоо л явахгүй бол төгсөх дөхсөн оюутнууд тэтгэлгээ ч алдаж, цаашлаад төгсөөд ажиллах боломж ч алга болж байна. Нэг юмыг л ойлгож, харж үзээсэй гэж бид хүсч байгаа. Тайвань улс Коронавирусыг дотооддоо алдаагүй. Тийм болохоор сургуулиуд нь хичээлээ онлайнаар биш, танхимаар орж байгаа. Бид ямар нэг аргаар явахгүй л бол болохгүй. Урт хугацааны хөдөлмөр минь замхарч, эдийн засгийн хувьд ч хохирол амсах гээд байна. Авиа компани явах боломжтой, тусгай нислэг гаргая гэж байсан дээр нь Улсын онцгой комисс шийдвэрээ гаргаад өгөөч гэж бид хүсэж байна” гэлээ.
Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас ч Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлжээ. Гэвч ямар нэг хариу өгөөгүй байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
202.9.40.12
улсын онцгой комисс яөсан хүнд суртөлтай юм бэ.шиидвэрээ гаргаад явуулаад өгмөөр юм.1 удаа амьдрах хорвоо биздээ бүх насаараа даргын суудалд суух юм уу.бопит амьдралаар амьдраач .
Хариулах