Өнөөдөр Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 56 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн хоёр өдөр дараалан 50-аас дээш тохиолдол илэрсэн хэрэг байв. Өчигдөр буюу Лхагва гарагт 54 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. Үүнээс өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд тус улсад өдөрт илэрсэн халдварын тохиолдол нь 50-аас бага тоотой байжээ. Өнөөдрийн 56 тохиолдлын 47 нь дотоодод дамжсан тохиолдлууд юм. Сүүлийн өдрүүдэд илэрсэн тохиолдлуудын ихэнх нь Сөүл орчмын христийн сүмүүдээс гаралтай нь тогтоогджээ. Өнөөдрийн байдлаар нийт 30 гаруй тохиолдол Сөүлийн хойд талд оршдог дагуул хот Гояаны нэгэн жижиг сүмээс тарсан байна. Энэ сүмээс тарсан халдвар Сөүлийн төв дэх Намдэмун зах, Гояан хотын асрамжийн газарт хүрч, олон хүнийг өвчлүүлжээ. Гояан хотын бас нэг жижиг сүмээс гаралтай 20 гаруй халдварын тохиолдол илэрсэн бол Сөүлээс баруун зүгт оршдог Гимпо хотын нэг сүмээс 17 тохиолдол илрээд байгаа юм. Эрх баригчид сүмүүдийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна