Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар нь Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК-тай “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК хэрэгжүүлэхээр болж, 2019 оны есдүгээр сараас эхлэн гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээнд зааснаар “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК нь нийт 10 сарын хугацаанд бэлтгэл ажлыг гүйцэтгэж, нээлтийг хийхээр төлөвлөж байсан боловч Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх”-ээр тогтоосон. Тиймээс дээрх тогтоолын дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК нь заасан хугацаанд нээлтийг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.116
habea anhnii 7iin 1 ni bi bn
Хариулах