-Энэ жилийн сонгуулийн үр дүнгийн талаар?
-Сар гаруйн өмнө болсон сонгуулийн үр дүнгийн талаар ШИНЭ намаас “Сонгуулийн луйвар ба иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн нь” гэдэг баримтат киног хийж эхэлсэн. Баримтат киноны багийг албан ёсоор гаргасан байгаа. Монгол Улсын аймаг дүүрэг болгонд ямар аймшигтай сонгуулийн луйвар болж өнгөрсөн талаар иргэд олон түмэн, нэр дэвшигчид ярьж байна. Дархан-Уул аймагт манай намаас нэр дэвшсэн Эрдэнэбатын хэсгийн хороодынх нь саналын дүн дийлэнх нь нэг жигд байсан. Бүх хэсгийн хороо дээр Эрдэнэбат адилхан тооны саналууд авлаа. Миний 53 хэсгийн хорооны 20 гаруйд нь 217 гэдэг саналыг маш жигдхэн авсан байна лээ. Манай хар машины гайхамшгийн талаарх үлгэр үргэлжилсээр. Хар машиныхаа гайхамшигт үлгэрийн нууцыг хамтдаа тайлахын төлөө ажиллана. Одоо Монголыг 21 аймаг, есөн дүүрэгт очно. Монголын ард түмний саналыг яаж луйвардаж, хулгайлсныг баримтат киногоор ил тод, олон түмэндээ хүргэнэ. Хулгай, луйврыг хийж гарсан тэдгээр нөхдүүд өнөөдөр ялалтдаа бялуурч, их баяртай байгаа байх. Гэхдээ “Үнэнээр явбал, үхэр тэргээр туулай гүйцнэ” гэх Монголын ард түмний, өвөг дээдсийн минь философи бий. Дөрвөн жилийн өмнө “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагадана, эрүүдэн шүүсэн хүмүүс хариуцлагаа хүлээгээд шоронд орно” гэж бидний хэлэхэд хүмүүс итгэдэгүй байсан. Өдгөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тун удахгүй суллагдах гэж байна. Төв аймгийн шүүх эрүүдэн шүүгчдэд ял өгчихсөн. Өнөөдөр сонгууль луйвардсан хүмүүс ч гэсэн ажлаа хийгээд явж байгаа байх. Гэхдээ удахгүй хариуцлага хүлээх цаг ирнэ. Ардчилал шударга ёсон дээр тогтдог. Шударга сонгууль хийж чадахгүй бол шударга ёс гэж ярих шаардлагагүй. Аймшигтай мэдээллүүд ирсэн. СЕХ-ны дийлэх нь МАНАН мафийн саварт бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
109.29.15.187
Songuulin sistemig uurchluhgui bol hezee ch shudarga songuuli bhgui
Хариулах202.126.88.171
МАН өөрчлөлд хийсэн АН хуваагдсан Түүний нэг хэсэг нь шинэ Нам бүтэл муутай ард түмний санал авч чадахгүй муу хүмүүстэй хамтарсан энэ бүгд ялагдах шалтгаан болсон
Хариулах211.36.150.174
Songuuliin luiwriig boditoor ilchleh ni zuwuu..Batzandan shudarga mundag huulich..temtseh l heregtei luiwarchidtai...
Хариулах80.217.217.135
Цуврал хий солонгосын савангын дуурь лугаа,зарим нь ухаана алдаад л дайгүй болоод л өшөөгөө авах гээл...
Хариулах202.55.188.40
Батзанданд итгэдэг байлаа. Харин сүүлдээ итгэл алдарсан. Мөн шударга 5 гэж бахирагч, хамтрагч Нямбаатар нь ард түмнийг дарангуйлсан зөрчилийн хуулийг батлуулсан. Та нар эсэргүүцсэнгүй!!!Мөн охидыг хүчирхийлэхэд 450.000.р торгоод өнгөрөх хууль батлуулсан. Мөн л та нар дуугарсангүй!!! Оюун- Эрдэнэ 2050 оны хөгжилийн хөтөлбөрт ураныг дэмжсэн. Уран нь үндэстэнээрээ мутацид орж сөнөх аюултай!!! Мөн л та нар дуугарсангүй!!! Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж газар нутгаа үгүй болгох заалт оруулж өөрчилсөн. Бас л та нар тэмцсэнгүй!!! Монголын төрөөс төрсөн тэрбумтангууд та нарт итгэхэд үнэхээр хэцүү!!!
Хариулах