News Paparazzi:Шүүхээр ял шийтгүүлсэн Л.Эрдэнэбаяр МАН-ын бүлгийн ажлын албаны дарга болох уу

Moderator
2020/08/11

МАН-ын бүлгийн ажлын албаны даргын сунгаанд Л.Эрдэнэбаяр хэмээх залуугийн нэр яригдаж байгаа аж. Мөн бүлгийн ажлын албаны дарга болох өндөр магадлалтай хүмүүсийн тоонд ч багтаж буй сурагтай. Гэтэл Л.Эрдэнэбаяр нь өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан гэдгийг албаны эх сурвалж бидэнд өгсөн юм. Харин тэрбээр энэ албыг хашихын тулд үүнийгээ нуун дарагдуулж, АТГ-аас хэрэгт холбогдолгүй гэх баримтыг хуурамчаар гаргуулж байгаа гэнэ.

Тодруулбал, Л.Эрдэнэбаяр нь шинэ жилийн арга хэмжээнийхээ дараа архи ууж, ажлынхаа хамт явсан залуутай зодолдож, тэр хэрэг нь шүүхээр шийдэгдэж байжээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат бөгөөд одоо ч МАН-ын бүлгийн ажлын албанд ажилладаг. Түүнийг Шадар сайд Я.Содбаатарын гарын хүн, энэ албанд сойж байгаа хүн нь ч Шадар сайд гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.58
    2020/08/13

    Бодоод байсан инээд хүрээд байна аа, 10 гаруй жил хамт архи уусан. Тасартлаа уух үе ч зөндөөн байлаа. Ёстой агсан тавьж байхыг нь харж байгаагүй юм байна. Муусайн бөгс ухагчид хүн гүтгэж байхаа больцгоо

    Хариулах
  • 66.181.161.58
    2020/08/13

    Энэ одоо юу вэ? Баримтгүй худлаа яриад байх юм. Танай сайт үнэн заваан юм аа

    Хариулах
  • 103.57.94.220
    2020/08/11

    boldoggui muu, zaluu hun er hun nudraga l zoruuldeg yadgiin hu

    Хариулах