БНЧУ болон зүүн Европын зарим орноос иргэдээ татан авах Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06:06 цагт хуваарийн дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 250 иргэн эх орондоо ирж тус нислэгийг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээг ажиллаа. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар 192 иргэн ирж байгаа бол Чех, Унгар, Австри, Польш улсуудаас бага насны хүүхэдтэй гэр бүл-21, эрүүл мэндийн шалтгаантай-3, ахмад настан-4, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 32 иргэн ийнхүү ирж байгаа юм.
Тус онгоцоор ирсэн иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна