




Баяр наадмыг бусниулсан балагтай шийдвэр
Нэг хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн талаар хүн бүр ам сайтай, ажил үйлсийг нь магтан сайшааж байлаа. Тус төвийн хамт олон эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт, шинэчлэлт хийхэд манлайлан ажиллаж, 2013-2019 онд нийтдээ 27,4 тэрбум төгрөгийн 63 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд, хүүхдийн болон ахмадын эмнэлэг гэх мэт том, жижиг 14 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулж, 22 тасаг нэгжийг шинээр байгуулсанаар хүүхдийн орны тоог 200, насанд хүрэгчдийн орны тоог 160, ахмад настны орны тоог 60 аар нэмэгдэгдүүлж, эмнэлэгийн ажилтны орон тоог 240-өөр нэмж, мэргэшсэн чадварлаг шинэлэг багийг бүрдүүлэн ажиллажээ. Түүнчлэн дүүргүүдийн хэмжээнд анх удаа дурангийн болон мэдрэлийн мэс заслын хагалгааг амжилттай хийж, шат ахисан үйлчилгээг иргэдэд үзүүлэх болсон нь баянголчуудын талархалыг хүлээсэн юм. Энэ бүх амжилт ололтыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон тухайн үед тус төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргалын мэргэжлийн ур чадвар, ажлын арга барилтай холбон үздэг юм. Түүний зохион байгуулах авьяас чадвар, мэдлэг боловсрол нь хамт олныхоо дэмжлэгийг хүрээж байсны үр дүнд богино хугацаанд их амжилт гаргах үндэс болсон гэж үздэг. Тэрээр хамт ажиллаж байгаа 630 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадварлаг зохион байгуулж, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар шат дараатай арга хэмжээ авч байсан нь бусад удирдах албан тушаалтнуудад үлгэр жишээ болж байлаа.
Гэвч нэг л өдөр энэ бүхэн орвонгоороо эргэж орхив. Өнгөрсөн оны улсын баяр наадмын өмнөх өдөр буюу 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон баярын хурлаа хийж, тэргүүний ажилтнуудаа төр, засгийн болон байгууллагын шагналаар урамшуулахаар цуглаж байтал гэнэтхэн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүмүүс ирж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас Ө.Батжаргалыг чөлөөлсөн тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын тушаалыг уншиж сонсгоод шууд газар дээр нь ажлыг нь хүлээлцүүлжээ.
Хууль, шүүхийн шийдвэрийг үл тоогсод
Чухам ямар учраас ийм шийдвэр гаргасан талаар хамт олны зүгээс асуусан боловч ажил хүлээлцүүлсэн албаны хүмүүс тухайн үед тодорхой хариулт өгөөгүй байна. Харин сүүлд нь эх, хүүхдийн эндэгдэл гаргасан учраас гэх шалтгааныг дурдсан нь бодит байдалд нийцээгүй болохыг хожим шүүхээс тогтоосон билээ.
Уг нь эмнэлэгийн даргыг албан тушаалаас чөлөөлсөн тохиолдолд тодорхой заасан хугацаанд мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулж удирдах албан тушаалд томилох хуулийн заалттай байтал Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тухайн өдрөө тушаал гаргаж “Ачтан” эмнэлэгт орлогч даргаар ажиллаж байсан гэх З.Балдандугар гэгчийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар шууд томилсон байна. Энэ үйл явц нь улс төрийн нөлөөгөөр захиалгаар хийгдсэн зүйл болох нь илт харагдаж байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргал шат шатны шүүхэд гомдол гаргасныг тухай бүрт нь шүүх хүлээн авч хэлэлцээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал нь хууль зөрчсөнийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтын дагуу НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт хариуцлага тооцож, Ө.Батжаргалыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан юм.



Албадан гүйцэтгэхээс айхаа байсан хүмүүс
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн албаны зөвлөлөөс нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарт удаа дараа шаардлага, мэдэгдэл, албан бичиг явуулсан боловч хариу өгөхгүй цааргалсаар бараг хагас жил болж байна. Энэ нь хууль, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, дураараа дургиж байгаа нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож, шүүхийн шийдвэрийг албан хүчээр гүйцэтгэхээс өөр аргагүйд хүргэж байна.
Уг нь аливаа хэрэг маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлж, шүүхээс гаргасан шийдвэрийг иргэн бүр дагаж биелүүлж байх үүрэгтэй билээ.
Төрийн албыг аливаа нэгэн улс төрийн хожооны хэрэгсэл мэт үзэж дур зоргоороо авирлахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
202.126.90.117
Оргилын хэмээх Ж.Ганбаатарын хийсэн луйвар! Хаана байна шударга ёс хэрэгжиж байгаа нь?!!
Хариулах45.67.96.71
yamar davartsan yum be Huuliig gishgej bnashdee heniig ch ingej chadna shuu gedgee haruulaad bainshd, Huuli bol yuch bish gesen uguu? Ene Shuuhiin shiidveriihen yamar archaagui yum be
Хариулах103.57.95.27
mongold huuli uilchleh gej bhgui bolson horboo yum bndoo, toriin albagiig uls torjuulj bolohgui shuude, shudraga yum gj bnuu
Хариулах103.229.123.10
shuuhees davsan erh medeltei bolchihson yum uu ene erunhii said, salbariin said nar ni yu harj sonsoj baidag humuus be jiriin neg turiin alban haagch hohirch bg yum bish uu
Хариулах